УДЭТ-ын хамт олон "Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах баярт зориулан" Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн Я,Баяраа, Б.Хишигзаяа "Царцаа намжил" хүүхдийн жүжгийг 2017.06.01-нд 14:00, 16:00 цагуудад хоёрхон удаа хүүхэд багчууддаа тоглоход бэлэн боллоо.
“Царцаа намжил” хүүхдийн жүжгийн танилцуулга
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурханы оронд очиж, эрдэм сурахаар болжээ. Гэвч эрдэм сурахын оронд эрхлэж наадаж, элдэв хэргийг хийж явсаар гурван жил ном үл сурсан төдийгүй саваагүй зангийн хар гайгаар ариун рашааныг бохирлосон тул “Царцаа” хочит Намжил хүүг бурхны орноос хөөжээ.
Эрдэм ном сураагүйн дээр ээж аавдаа очих замаасаа төөрөн Замбуулин хорвоогоор хэрэн хэсэж явсан Царцаа Намжил авралт багшийнхаа сүүлийн захиасыг санан замдаа тааралдсан бүхнийг цээжил тогтоож явжээ. Гэтэл Харанхуйн орны эзэд Намжилыг барин авч одов гэнэ...
Харанхуй орноос гарч, ээж аавдаа очиход нь түүнд замдаа сурсан бүхэн нь эрдэм болж тус болох болов уу? Эрдэм номын ач, энэрэнгүй сэтгэлийн тус хүнд хэрхэн үр шимээ өгдөг талаар энэхүү сургамжит жүжигт өгүүлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )