Хэлж зүрхлээгүй хайр жүжиг тоглогдоно

2017 оны 05 сарын 30

Улсын Драмын Эрдмийн Театраас 2017.06.03-ны 18:00 цагаас  зохиолч С.Жаргалсайхан, Найруулагч Төрийн Соёрхолт Н.Наранбаатар нарын “Хэлж зүрхлээгүй хайр” хуучин нэрээр “Нууц амраг чинь болъё”  нэртэй уянгын драмын жүжигийг залуу жүжигчид  тоглох гэж байна.

Тус жүжигтУрлагийн Их Сургуулийн жүжигчний ангийн төгсөх курсийн нэг ангийн оюутнууд. Азгүй дурлалын эзэн болж хаягдсан Жавхлан, хөнгөн хийсвэр явдалтай гэгдэх Шүр, “өвгөн” гэж ангидаа хочлогддог ч үүндээ ердөө сэтгэл гутардаггүй ангийн дарга Дэлгэр, хайртай хэрнээ нэрэлхүү зандаа хөтлөгдөөд одоог хүртэл уучлал гуйж чадахгүй дөлж яваа Оргил, “хаачсан ч яахав, яасан ч яахав” гэсэн уриатай юм шиг Цогт, хашир хэрсүү нь дэндсэн Хулан. Тэд өөр өөрсдийн дарвуулт бяцхан завийг их далайд хэрхэн чиглүүлэх болоо?  хэмээн сонирхолтой уянгын драмын жүжигт ийм  үзэгдэл гардаг.

Сургуулиа төгсөж буй оюутан залуустаа зориулан тоглож буй тус жүжгийн тасалбарын үнэ нь 10,000, 15,000, 20,000, 25,000-аар худалдаалагдаж байгаа юм байна.

 

Б.БАТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top