Шведийн алдарт бүжигчин Монголд ирж сургалт хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Хөлөндөө шидтэй гэгддэг Шведийн алдарт бүжигчин Кристофер Менцак Монголд ирэх гэж байна. Түүнийг халуухан, уян налархай хөдөлгөөний бүрдэл болсон Кизомба бүжгээ хэрхэн бүжиглэхийг интернэтээр л хардаг байсан бол одоо түүнтэй биечлэн уулзаж, хамт бүжиглэх боломж хэд хоног тохиох нь ээ. Хөлөөр наадагчийн Кизомба бүжгийн сургалтанд нь суух ховорхон боломж ирэх сарын 14-18-ны хооронд олдох аж.


Кристофер Менцак Монголд ирж байгаа үйл явдалд зориулсан арга хэмжээнд бүртгүүлснээр бүх сургалтанд нь үнэгүй сууж, ирэх сарын 14, 17-нд зохиогдох үдэшлэгт таксгүй орох боломж ч байгаа гэнэ. 


Шведийн алдарт бүжигчний сургалтанд хэрхэн хамрагдах, Кизомба бүжгийг хэрхэн сурч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хоббиг өөртөө бий болгох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Кизомба бүжиг сонирхогчдын “Kizomba Passion” пэйж хуудаснаас авч болох аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top