Корпорейтын хамт олон ”БУРАТИНО-Алтан түлхүүр” жүжгээр багачуудад бэлэг барьлаа

2017 оны 06 сарын 05

Монгол улс жил бүрийн зургаадугаар сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 59 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн юм. Энэхүү түүхэн хугацаанд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрчээ. Өөрөөр хэлбэл энэ баяр нь Эх үрсийн баяр бус Хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр юм. 

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Корпорейт Конвеншн Центр концертын танхимд "БУРАТИНО-Алтан түлхүүр" хүүхдийн жүжгийн тоглолт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээг Корпорейт зочид буудлын хамт олноос зохион байгуулсан бөгөөд энхрий бяцхан үрсийн маань баяраар дуртай үлгэрийн баатруудтай нь уулзуулж цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөсөн сайшаалтай арга хэмжээ байлаа. 

The Corporate Hotel & Convention Centre-ээс хүүхдүүдэд зориулсан томоохон арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн жил шинэ жилийн цэнгүүн хийснийг эцэг, эх, багачууд маань мартаагүй биз ээ.

Ингээд та бүхэндээ "БУРАТИНО-Алтан түлхүүр" жүжгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Б.Амирдаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Darkhaa(202.21.124.133) 2017 оны 06 сарын 05

Mash ix taalagdsan huuhduud min durtai bsan bayarlalaa

0  |  0
Enhrii(202.70.46.210) 2017 оны 06 сарын 05

Estoi goy bolson shvv. Ulamjlal bolgon zohion baiguulaarai

0  |  0
Top