Линдсей Лоханыг зүгээр л Линдсей гэх юм уу, Линдсей Салливан гэж нэрлэх хэрэгтэй болж магадгүй нь. Хэн нэг Салливан гэгчтэй гэрлэх нь гэж бодуузай. Сахилгагүй жүжигчин бүсгүйн гэр бүлтэй нь холбоотой ээлжит асуудал дэгджээ. Гэхдээ урьд өмнөхөөс ялгаатай нь энэ нь Линдсей Лоханы хувьд сүүлчийнх байж болох гэнэ. Учир нь тэрбээр Лохан гэдэг овгоосоо татгалзахаар шийдээд байгаа аж. Үргэлж архи ууж асуудалд орж явдаг эцгээс нь энэ бүх асуудал үүджээ. Түүний эцэг Майкл Лохан өнгөрсөн сард Кейт Мейжор гэгчийг зодсон хэргээр цагдаагийн газар саатуулагдсан юм байна. Харамсалтай нь, энэ явдлын дараа од бүсгүй өөрөө архи ууж асуудалд ордоггүй юм шиг эцгийнхээ овгоос татгалзахаар шийдсэн байна. Энэ тухай түүний ээж Дина хэлэхдээ “Охины шийдвэр тийм ч буруу биш. Овоггүй ч гэсэн амжилтад хүрсэн одод Бейонс, Мадоннагаас эхлээд зөндөө байна” гэж тэрбээр ярьсан аж. Энэ шийдвэрээ хэрэгжүүлбэл тэрбээр эхийнхээ охин үеийн овгийг авах ажээ. “Линдсей Салливан”. Ямар сонсогдож байна даа.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
ТЭНЭГ ХҮҮХЭН БАЙНА