Je me demande si l’on peut m’entendre d’ici үзэсгэлэн
Дуу чимээний уран бүтээлч Анна Кудех нь Франц улсаас Монголд ирж, гурван сарын турш ажиллахдаа бүтээсэн Дуу чимээний бүтээлүүдээрээ өөрийн бие даасан үзэсгэлэнг 2017 оны 6 сарын 9-ний Баасан гарагт нээнэ. Түүний ажлууд цаг хугацаа үл үйлчлэх амьдралын хэмнэлийг дуу чимээ, үг, аялгуугаар илэрхийлэхдээ Монголын тухай өвөрмөц мэдрэмж, агуулгыг шингээсэн нь сонирхолтой.
Орчин үеийн урлагийн хүчээ авч байгаа төрөл болох Саунд (sound) урлаг нь Монголд нилээд шинэхэн сэдэв хэвээр байгаа бөгөөд энэ тухай уран бүтээлчтэй дэлгэрэнгүй ярилцах боломжтой юм.
Содон орчин, сонирхолтой үзэсгэлэнд сонирхсон хэн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй.
Нээлт: 2017 оны 6 сарын 9-ний Баасан гарагт 18:30 цагаас
Хаана: Дунд Гол Урлаг кафе
Байршил: Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн замын урд
Холбоо барих: 9099 2909, 8827 8017
Сэтгэгдэл ( 0 )