Монголын хууль гурван хоног

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

Нийгмийн хэм, хэмжээг зохицуулах зорилгоор батлагдсан заавал дагаж мөрдөх журмыг бид хууль хэмээн нэрлэдэг. Монгол Улсад өнөөгийн байдлаар 430 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэсэн мэдээлэл байна. Хууль тогтоомжийн мэдээллийн сан, ХЗХЯ-аас гаргасан судалгаагаар манай улсад сүүлийн зургаан жилийн хувьд 2012 онд 270 хууль, 2013 онд 160, 2014 онд 159, 2015 онд 568, 2016 онд 343, 2017 онд 148 хууль тус тус батлагджээ.

Нийт 1,648 хууль батлагдсан. Үүнээс бие даасан хууль 122, нэмэлт өөрчлөлт оруулсан 1,446, бусад хууль тогтоомж 202 байгаа юм. 

Дээрх зургаан жилийн хууль батлагдсан тоог харьцуулахад 2015 онд хамгийн олон хууль буюу нийт 568 хууль батлагдсан байна. Ганцхан жилийн дотор 500 гаруй хууль. Бас л их сонсогдож байна шүү. Зуу, зуугаар мянга, мянгаар хууль батлагдлаа гээд Монголын нийгмийн өнөөгийн төрх ямархан байдалтай байна вэ.

Ингээд бодохоор бидэнд хууль багадаагүй, харин ч ихдэж гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Мянган хууль баталлаа гээд дагаж мөрдөхгүй бол даанч хайран. Амьдрал дээр хэрэгждэггүй бэлгэ тэмдгийн шинжтэй хуулиуд улам олширч байгаа нь юутай холбоотой вэ. Мэдээж хангалттай судалгаа хийгээгүй, оновчтой шийдвэр гаргаагүй учраас л батлагдсан хууль хэрэгжихгүй байгаа нь үнэн.

Дээрээс нь хуулийг олон нийтэд тайлбарлан таниулах ажил огт хийгдэхгүй байна. Уг нь аливаа хуулийг ард иргэдэд л хэрэгтэй гэсэн үүднээс баталдаг баймаар юм. Энэ дээр ганцхан жишээ хэлье. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-д тэтгэвэрт гарах насыг шинэчлэн тогтоосон гэх. Гэвч эрэгтэйчүүд хэдэн настайдаа, эмэгтэйчүүд хэдэн настайдаа тэтгэвэр тогтоолгох вэ гэдэг тун бүрхэг. Мэргэжилтнүүдээс хүртэл асуухад, мэдэж байгаа юм байхгүй. Ийм байдлаас үүдээд иргэдийн дунд ямар сайндаа л “Тэтгэвэрт гарах насыг минь хэлээд өгөөч” гэх явган яриа гарах вий дээ.

Дээрээс нь зарим улс төрчид хэн нэгнээс сонссон зүйл эсвэл толгойдоо орж ирсэн нэг бодлыг хуульчилдаг, хуульчлах гэж улайрдаг.

Хаа ч хэрэгжиж байгаагүй эсвэл аль нэг улсад олон хүчин зүйлийн нөлөөнд амжилттай хэрэгжсэн ч Монголд тохирохгүй зүйлийг хэдий болтол туршиж улс орон, хүн ардаа хохироох юм бэ. Хууль санаачилж батлуулсан гэх нэр зүүхийг хүссэн гишүүд та бүхний томоогүй зангаас болж, олон нийт хохирч байгааг ойлгох цаг нь болоогүй гэж үү.

Ер нь ч тэгээд “Монголын хууль гурав хоног” гэдэг  ор үндэсгүй зүйл биш гэдэг нь мянга, мянгаар батлагдсан ч маш бага хувь нь хэрэгждэг Монголын хуулийн тогтолцооны өнөөгийн төрхөөс харагдаж байна.

 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ttt(150.129.142.198) 2017 оны 06 сарын 09

neg hund noogdohoos iluu hoer hunii mongotei baih n tegsh bish ofshor

0  |  0
bb(150.129.142.198) 2017 оны 06 сарын 09

songuuliin surtalchilgaanii ajil shuudangiin ajil shig bolj

0  |  0
erdem(150.129.142.198) 2017 оны 06 сарын 09

hem hemjeetei oort tohirson neg hunii hooloo iddeg niigmiig ardchilal gedeg

0  |  0
333(150.129.142.198) 2017 оны 06 сарын 09

bi eh oronch gej baigaa hun fashist baidag

0  |  0
хуулийнхулгайч(66.181.183.24) 2017 оны 06 сарын 09

Их хурал ийм их хууль батлаагүй.энэ хуулийн 80% өөрсдийн эрх ашиг сонирхолд нийцсэн хууль бдаг юмаа. ард иргэдын төлөө хууль баталдаг сэтгэоэнэ нөхдүүдэд байхгүй ээ.эндүүрч байна даа с. Баяр минь.судлаад үзээрэй.ард түмэнд хүртээлтэй тэдний амьдрал ахуйд зохицсон нэг ч хууль байдаггүй юм.

0  |  0
ЦЭЦЭГ(202.9.41.181) 2017 оны 06 сарын 09

Монгол улсад хуульнаас их юм алга хэрэгждэг хууль алга хоорондоо авцалдаа байхгүй ямар ч судалгаа шинжилгээ байхгүй хэсэг бүлэг хүмүүс эсвэл хэн нэг хүн өөртөө зориулаад хууль гаргачихаж болж байна түүнийг нь мэдэж байгаа нь ч алга эзэнгүй төр

0  |  0
Top