Гуравдугаар сарын 6-нд бид Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний өдрийг тэмдэглэсэн. Нарийндаа бол Монголын өөрийн гэсэн орчин цагийн сонин, тогтмол хэвлэлийн эх болох “Шинэ толь хэмээх бичиг” мэндэлсний 111 жилийн ой өнгөрсөн гуравдугаар сард тохиосон гэсэн үг.
Харин өнөөдөр (2024.05.03) Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна.
Харамсалтай нь, хэвлэлийн төлөөх энэ тэмдэглэлт өдрүүд Монгол Улсад тогтмол хэвлэлийн тог тасрах шахаж буй эмгэнэлт үетэй давхцаж байна. Ингэхэд орчин үед, цахим хэрэглээ нийтийн хэрэгцээ болж, аль ч мэдээлэл нүд ирмэх зуурт Монгол бүү хэл, дэлхийн энгээр тардаг болсон өнөө цагт сонин гэж юу вэ. Үнэ цэнээ хадгалж чадаж байгаа юу. Ач холбогдол нь хэвээрээ болов уу. Аль эсвэл хэвлэлийн зах зээлээс оргүй арчигдах дээрээ тулж хэрэгцээнээс гарч, мөхөж буй төрөл юм уу.
Жирийн л нэг сонин. Хэн нэг нь шимтэн уншдаг, зарим нь онцгойлсон сэдвээ бүр зорьж олж хайчилж аваад хадгалдаг, нөгөө нь гарчиглаад таарсан зүг рүүгээ шиддэг, хайхрамжгүй нэг нь гүйлгэж харсан болоод хогийн сав руу хумхиад чулууддаг. Эсвэл гал ноцооно, юм хум арчина, арга ядсан үед тамхи ороож ч болно. Дэлгэцэд хэт автсан зарим нь цаасан хэвлэл гэж юу байдгийг мэдэх ч үгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Сошиал хөгжсөн өнөө үед цаасан дээр хэвлэсэн сонин гэдэг зүйл ер нь ямар хэрэгтэй юм бол оо. Тэр мэдээг олон нийтийн сүлжээн дээрээс минут секунд алдалгүй дор нь мэдээд авчихна шүү дээ. Бүр тал бүрийн олон өнцгөөс гээч. Телевизээр харчихна, сайтаас үзчихнэ. Далбагар цаас дэлгэж, өчигдөр болсон үйл явдлыг өнөөдөр харж суух ямар хэрэгтэй гэж. Цаас будаг үрж, үйлдвэрт өрж хэвлэж, унаа машинаар зөөж, шуудан холбоонд хүргэж, онгоц, машин, галт тэргэнд хугацаанд нь дайж явуулахаар тэвдэж, зах хязгаар нутагт долоо, арав хоногийн дараа хүрдэг “балар эртний” гэмээр сонин гэгч цоохор цаас хэрэглээнээс шахагдах дээрээ тулсан биш гэж үү.
Угаасаа ч тогтмол хэвлэлийн тог тасрахад хүрч, гарын таван хуруунд багтах хэдхэн сонин бүртийж үлдсэн юм бус уу. Саяхан л өдөр тутмын сонин хорь шахмаар, долоо, арав хоногийн шар бор гэх хэвлэлтэйгээ нийлээд гуч дөчин төрлөөрөө хэвлэгдэн борлуулалтын цэг, автобусны буудал бүр дээр өнгө өнгөөрөө алаглан зарагдаж байсан биш бил үү. Гэтэл өдгөө “Өглөөний сонин”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үнэн”, “Монголын мэдээ” гэсхийгээд дуусаж байна. 1990-ээд оны төгсгөл гэхэд “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үнэн”, “Монголын мэдээ” гэсэн өдөр тутмын таван сонин л байсан юм. Өнөөдөр яг тэр тоо, төрөл дээрээ эргээд буужээ. Энэ хэд амь тавибал Монголын тогтмол хэвлэлийн түүх төгсөнө. Цаасан сонины эрин үе ингээд шувтарч цахим мэдээлэлд байр, бууриа тавьж өгөхөөр болсон уу?
Гэтэл үгүй юм. Дижитал эрин үед гадаад талд ч сонинууд ач холбогдолтой хэвээр үлджээ. Сонин аливаа мэдээллийн жинхэнэ эх сурвалж гэж тооцогддог учраас тэр. Хэвлэл, сонины эрх чөлөөнөөс, бодит мэдээллээс нийгмийн тогтвортой байдал, эрүүл оршихуй ч хамаардаг. Сонины хуудсанд бодит түүх үлддэг. Сошиалын мэдээ сайндаа долоо хоногийн дараа оргүй урсаад одно. Балагтай мэдээ тарьж олны сэтгэлийг үймүүлчихээд устгаад хаяна. Бодитой эсэхэд тэр даруй итгэхэд ч хэцүү. Ихэнх нь үнэнд гүйцэгдээд тараа таниулаад өнгөрсөн байж ч болох. Сайтаас ганц нэг хоноод л заавал хайж байж олох болно. Шинэчлэлт хийх явцдаа хэдэн жилийн үнэт архиваа ганцхан хором дотор оргүй устгуулсан сайтын бодит жишээ ч бий. Телевизийг ухрааж харж болно л доо. Гэвч хэзээ хойно харах хэрэг гарахад олдохгүй. Мөнөөх жирийн сонины хуудсан дээр үлдсэн Монголын болоод дэлхий дахины үнэн түүх л хэдэн зууны дараа ч шарласан хуудсан дээр тамга болон хоцорсон байх вий. Тогтмол хэвлэлийн тог тасрах аваас түүхэн үйл явдлын хэлхээс алдарч, түүхийн цагаан толбо гэгч үүсэн, цаг хугацаа алсрах хэрээр түүх бичлэггүй үлдсэн тэр зурвас цаг хугацааг хэн дуртай нь зохиомол зүйлсээр “нөхөн” хуурамч түүх, хуурамч баатар, хуурамч үйл явдлаар дүүргэж утгаа алдах нь мэдээж. Огт хэрэггүй зүйлд цагаа үрж суугаа мэт санагдавч сонины эгэл сэтгүүлч ийнхүү өдөр өдрөөр түүх эмхлэн үлдээж байдаг юм. Тэдний дийлэнхийг царай төрхөөр нь хэн ч танихгүй. Сонины хуудсанд тавьж үлдээсэн нэрээс нь цааш гадарлахгүй. Гэхдээ л тэд түүхийн улбааг таслалгүй залгуулагчид юм. Тэр цагийн түүхэнд дүгнэлт хийх нь ирээдүй хойч үеийнхэн юм.
Сонин бол дэлхийн олон нийтийн харилцааны хамгийн эртний хэлбэрүүдийн нэг хэмээдэг. Түүхэн баримтуудад тэмдэглэснээр тогтмол сонины түүх XVII зуунаас эхэлжээ. Англид 1665 онд анхны сонингоо хэвлэж, төдий л удалгүй "Гадаад дотоодын олон нийтийн үйл явдал" хэмээх Америкийн анхны сонин гарчээ. Канад 1702 онд “Халифакс Газетт”, Энэтхэг 1780 онд “Bengal Gazette” нэртэй анхны сонинтой болов. XIX зууны сүүл гэхэд сонинууд түгээмэл болж, тэмдэгтийн хураамжийг тэглэснээр үнэ хямдарчээ.
Чухам нэгэн зуун илүүгийн өмнө монголчууд түүхээ тамгалан үлдээх тогтмол хэвлэлтэй болсны ойг өнөөдөр бид тэмдэглэж байна. Өдгөөгөөс 111 жилийн тэртээх хавар цаг. Богд хаант Монгол Улсын Олноо өргөгдсөний хоёрдугаар он. Нийтийн тооллоор 1913 оны гуравдугаар сарын 6-нд Нийслэл Хүрээнээ нэгэн содон үйл явдал болсон юм. Улсын Ерөнхий сайд, Сайн ноён Намнансүрэнгийн толгойлсон таван яам бүхий Засгийн газар шинээр олон ажил хийж байсны нэг нь тогтмол хэвлэл эрхлэн гаргаж эхэлсэн явдал байв. Дээр дурдсан өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
Богд хаант Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу мөнхүү сонинг гаргаж, эрхлэгчээр нь Агын Буриадын сэхээтэн, бичгийн хүн Жамсрангийн Цэвээн ажиллав.
Оросоос Монголд суугаа төлөөний сайдын ивээл дор “Шинэ толь хэмээх бичиг”-ийг гаргасны цаад зорилго нь Оросын тал өөрийн бодлогыг давуу сурталчилж, монголчуудыг татах нэгэн хэрэгсэл болгохыг хичээжээ. Гэвч Монголын холч ухаант номын хүмүүс Оросын талын хэвлэх үйлдвэр, бусад хэрэгслийг ашиглан ямар ч гэсэн өөрийн гэсэн тогтмол хэвлэлтэй болохыг зорив. Мөнөөх хэвлэл нь зүгээр ч нэг цагаан мэдээ нийтэлдэг сонин байсангүй. Харьцангуй чөлөөт шинжтэй, тухайн цагтаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэхээр нийтлэлийн бодлогыг барьж, эхний дугаарууд нь сэтгүүлийн шинжтэй, сүүлийнх нь сонины хэлбэртэйгээр 20-хон дугаар гарсан боловч тухайн цаг үедээ соён гэгээрүүлэх их үүрэг гүйцэтгэн дугаар тус бүр нь 500 хувиар хэвлэгдэж, төрийн байгууллагуудад үнэгүй тарааж, бичиг мэдэх иргэд худалдан авч үзэх нэгэн сонин сайхантай болов.
Үүнийг залгаад 1914-1920 онд “Нийслэл хүрээний сонин бичиг” гарч мөнөөх соён гэрээрүүлэгч Жамсрангийн Цэвээн эрхлэн гаргаж байсан тул Монголын сэтгүүл зүйг үндэслэгч хэмээн эл эрхмийг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байна. Өнөөдөр ч эдгээр сонинд юу нийтлэгдэж, ямархан үйл явдал нэгэн зууны өмнөх тэр хавар өрнөж байсныг архиваас шүүн үзэж, сая болсон мэт мэдэрч болно. Цаасан хэвлэл, сонин бичгийн үнэ цэн чухам үүнд оршино.
Хуучин цагт “Сониноор дарга, ялаа хоёрыг алж болно” гэсэн үгтэй, сонины шүүмжлэлийн мөрөөр болохгүй бүтэхгүйг өөрчлөн сайжруулах аян зохион байгуулж, гарсан үр дүнг олон нийтэд заавал танилцуулдаг дадалтай байсан. Дарга нарын хамгийн айдаг зүйл нь сонин, хэвлэл мэдээллийн шүүмжлэл болж, олныг бүтээн байгуулалтад уриалдаг хүчтэй зэвсэг нь ч сонин байсан цаг бий. 1990-ээд он Монголын чөлөөт хэвлэлийн хараат бус алтан үе байв. Гэвч улстөрчид хэвлэл, мэдээллийн хэрэгслийг эзэмшин хараат болгож, өөрийн эрх ашиг, сонирхолд нийцсэн зүйл нийтэлдэг хэрэгсэл болгон “Могойд барьдаг мод” болгох үзэгдэл 2000 оноос эхэлсэн. Гэлээ ч нийгмийн хэрэгцээ шаардлагаар, цагийн аясаар тийм хэвлэлүүд тараа таниулж, бодит үнэнийг мэдээлдэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд зах зээлд жин даран үлдэж байна.
Гэтэл өнөөдөр уламжлалт хэвлэл, цаасан сонины үнэ цэнийг гүйцэд ухаарахгүй тал төрийн түвшинд ч харагдах болов. Тогтмол хэвлэлийн тогийг таслах үйлдэл бүр дээрээсээ байна гэж харж болохоор.
Төрийн байгууллагуудын худалдан авалтын жагсаалтаас хэмнэлт нэрийн дор сонины захиалгыг хассан байх жишээтэй. Уг нь саяхан болтол төрийн албаныхны ажлын өдөр шинэхэн сонины дугаар уншихаас эхэлдэг, төрийн гурван өндөрлөг хүртэл ажил эхлэхэд ширээн дээр нь тухайн өдрийн сонинуудын тойм хүлээж байхыг шаарддаг байлаа. Гэтэл тийм уламжлал үгүй болсноор төрийн албан хаагчид сошиалаар ажлаа явуулдаг, хийсэн нь ажил нь олон нийтийн сүлжээгээр муулуулсан бол хэрэгтэй ч байсан орхидог, харин магтуулсан бол ор хэрэггүй зүйлийг ч хэрэгтэйд бодон лавшруулдаг зэргээр барьцгүй болсон байна.
Сонгуулийн сурталчилгааны хэрэгслээс ч цаасан сонинг бараг хасагдсан. Сошиал байхад л болно гэж үздэг болж. Энэ нь алс бөглүү, цахилгаан гэрэл хүрээгүй нутагт ч, хээр гадаа явахад ч сонин л мэдээлэл авах найдвартай хэрэгсэл болно гэдгийг мартсан хэрэг. Сонины нэг давуу тал нь цагаан дээр хараар нэгэнт хэвлэсэн л бол сайт шиг засварлаж болохгүй, телевизийн бичлэг шиг хальсыг нь арччихаж бас болохгүй. Алдаатай, оноотойгоо уншигчийн өмнө хэзээ ч арилшгүй үлдэж хоцордог онцлогтой. Тийм ч учраас сонины сэтгүүлч, сурвалжлагчид ямагт алдаа гаргахгүйг хичээдэг. Бас түүхэн үнэнийг элдэв хачир чимэггүй, гоё ганган үггүйгээр бичиж үлдээхийг зорьдог. Хэзээ ч хуучиршгүй, шинэхэн мэтээр бичсэн сэдэв нь тэртээ хойно мартагдсан үйл явдлыг сануулан оршсоор байх болно. Монголд төдийгүй бидний дуурайдаг өндөр хөгжилтэй гадаад улс орнууд тогтмол хэвлэлийнхээ тогийг таслах бүү хэл, “эрчим хүчний” булгийнх нь эх үүсвэрийг нэмсээр байна. “Баталгаажсан мэдээллээр ард түмнийхээ итгэлийг олж чадсан учраас сонин хэвлэл мөнхийн байдаг. Сонин нийгэмд ёс суртахуун, эв нэгдлийг төлөвшүүлэх, хадгалахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг” хэмээн гадна талд үнэлж байна.
Нью-Йоркод 1889 оноос хойш гарсаар буй The Wall Street Journal сонин 130 гаруй жилийн дараа ч оршсоор 2019 оны байдлаар өдөр бүр 2,5 сая гаруй хувь хэвлэгдэж, онлайн хувилбартайгаар ажилласаар байна. Америкийн Нью-Йорк Таймс, Вашингтон пост, Их Британийн Дэйли мейл, 1705 оноос хойш хэвлэгдсээр буй Германы “Hildesheimer Allgemeine Zeitung” сонин гээд үйл ажиллагаа тасраагүй сонинуудыг нэрлэвэл олон.
Гадаадын хөгжилтэй орнууд цахим ертөнцийн өнөө үед тогтмол хэвлэл, цаасан сониноо ад үзээгүй байхад Монголд тогтмол хэвлэлийнхээ тогийг таслах үйлдэл хийвээс соёлт ертөнцийн олныг шоконд оруулах гэгч болох биз ээ гэдгийг эрх мэдэлтнүүд хийгээд уншигч, захиалагч олондоо энэ өдөр сануулахад илүүдэхгүй мэт.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Оюунцэцэг та оюуны хомсдолиой байхаа. Танай мандахбаяр гэж дээрэмчин хулгайч хаана байна. Мөнгө өгөхгүй бол алнаа муу хулгайчыг. Та нар бол хог шаарнууд шүү. Юугаа худалаа дэмийрээд байгаа сүгнүүд вэ?
МИНИЙ гэрчлэлийг УНШИ\n\nНамайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн\n (trustedloanfirm0@gmail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг бараг
Супер нийтлэл болжээ.