Бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн дэмжлэгээс гадна бизнесээ хэрхэн тогтвортой, амжилттай удирдах, урт хугацааны стратеги төлөвлөгөөг хэрхэн боловсруулж, хүний нөөцөө яаж ухаалаг удирдах зэрэг асуудал байнга тулгардаг. Эдгээр асуудлыг шийдэхэд туслах мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг ХААН Банк “Бизнес төв”-өөрөө дамжуулан харилцагчдадаа олгодог билээ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид өөрт шаардлагатай санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг цогцоор нь, нэг дороос авах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан зориулсан “Бизнес төв” -ийн орон нутаг дахь анхны салбарыг ХААН Банк өнгөрсөн оны 12-р сард Орхон аймагт анх байгуулж байсан бол өнөөдөр Сэлэнгэ аймагт 7 дахь төв үүдээ нээлээ.
Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн хувьд улсын нийт үр тарианы хэрэгцээний 50 хувь, төмс хүнсний ногооны 25-30 хувийг дангаар хангадаг бөгөөд газар тариалангийн 500 гаруй компани, хүнсний ногоо тариаланч 2000 гаруй иргэнтэй. Улс орны эдийн засаг, хүнсний хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулдаг Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгчдэд зориулан ХААН Банк “Бизнес төв”-өө нээснээр санхүүгийн үйлчилгээг илүү ойртуулж, үнэ цэнтэй сургалт зөвлөгөөг тогтмол хүргэх боломж бүрдэж байна.
Эрхэм бизнес эрхлэгч та Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Гаалийн байгууллагын дэргэд байрлах ХААН Банкны бизнес төвөөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк