Залуусын хоног тоолон хүлээдэг Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам "Playtime"-ын тасалбарыг 30 хувийн буцаан олголттой худалдан авах боломжтой гэвэл та итгэх үү. Үүний тулд K картаа захиалахад л хангалттай.
Бид өнгөрсөн 3-р сард шинэчлэгдсэн K картаа танилцуулсан билээ. Өмнө нь тус картыг 18-22 насныхан авах эрхтэй байсан бол насны дээд хязгаарыг нэмж, 28 хүртэлх насны залуус захиалан авах боломжтой болсон. Мөн К картаа уншуулан нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа үнэ төлбөргүй зорчих боломжийг их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад олгоод билээ. Тэгвэл К карттай харилцагчдадаа зориулан бид дараагийн урамшуулал, гэнэтийн бэлгээ задалсныг дуулгахад таатай байна.
Тодруулбал, “Playtime” наадмын энгийн зэрэглэлтэй тасалбарыг 2024 оны 5-р сарын 14-нийг хүртэл 30 хувийн буцаан олголттой авах боломжтой бөгөөд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000 төгрөг байна. Үүнээс гадна буцаан олголттой байгууллагуудын тоо нэмэгдсэн бөгөөд харилцагч та бүхэн К картаа ашиглан 2024 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл дараах байгууллагуудаас худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 20-30 хувийг буцаан авах боломжтой юм. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000 хүртэлх төгрөг байна.
Уйдах завгүй, идэвхтэй амьдралыг эрэлхийлэгч залуусын сонголт болсон “Vans Mongolia” болон К картын ээлжит сюрпризийн хүрээнд подволк, даавуун цүнх гаргасныг энэ ташрамд дуулгая. Та K картаараа 250,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгээд даавуун цүнх, 500,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгээд подволк бэлгэнд аваарай. Мөн шинээр К картын харилцагч болсон залуус “Vans Mongolia”-гаас 2024 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл эхний худалдан авалтын үнийн дүнгээс 40%-ийн хөнгөлөлт авах боломжтой.
Дахин нэг шинэ мэдээлэл дуулгахад, ХААН Банк 2024 оны 5-р сарын 7-ноос 16-ныг хүртэл их, дээд сургуулиудад К картыг танилцуулах өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгт очсон тохиолдолд К карт болон “Vans Mongolia”-гийн гарын бэлэг, хөгжилтэй тэмцээн, уралдаан болон гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байна. Мөн өдөрлөгт ирснээр К картын дансаа нээлгэн, шууд захиалах боломжтой.
Өдөрлөг зохион байгуулах их сургуулиуд:
К карт хэрхэн захиалах болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих тохиргоо хийхтэй холбоотой зааварчилгаатай ЭНД, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Жич: Харилцагч та К карт захиалахдаа жилийн хураамжаас гадна барилт хийх 5,000 төгрөгийг дансандаа байршуулахыг анхаарна уу.
Дуртай бүхний чинь түлхүүр K карт