“Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.
Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-аар Хүннү дээлийг дэлгэж үзүүлэх юм аж. “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлагууд, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд, ӨМӨЗО-ны Алша аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар үндэсний хувцасны коллекцууд танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулахаар төлөвлөжээ.
Мөн энэ өдөр “Шөнийн гэрэлт гудамж”-д Дээлтэй Монгол наадмын хаалтын арга хэмжээ болох “Дээлтэй диско” фашион парти зохион байгуулагдана.
Т.Түвшин