Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Ж.Доржсүрэн агсаны уран бүтээл болон түүний шавь нарых нь арьсан болон эсгий урлаг, уран зургийн маш сайхан үзэсгэлэн үзлээ. Үүний багахан хэсгээс урлагийн гоо сайхныг мэдэрч, урлагт дурлагч та бүхэнд хүргэе.
Ж.Доржсүрэн агсаны өөрийгөө зурсан "Өөрийн хөрөг" зургийг хүндэтгэлтэй байрлуулж, арьс ширийг "торго" шиг болтол нь боловсруулж урлаг дизайны түвшинд хүргэж, олон шавь нар бэлтгэсэн нь өнөөдөр шавь нар багшдаа зориулж үзэсгэлэнгээ нээжээ.
Аргагүй л "Шавийн эрдэм Багшаасаа" гэж арьсан хөөмөл, арьсан дээрх зураг, арьсан хүүхэлдэйнүүдийг харахад уран хүний бурхан ухаан гэж ямар ч гайхамшигийг бүтээж чаддагийг харж бахархаж нүд сэтгэлээ баясгаж үзлээ.
Монгол эсгийгээр хөөрхөн эгдүүтэй хүүхэлдэйнүүд хийсэн миний ФБ-ын найзын бүтээл тавигдсан нь их л онцгой содон харагдаж байлаа.
Perle Van
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )