“Хамтдаа эх орныхоо төлөө зүтгэцгээе” хэмээн уриаллаа

2017 оны 08 сарын 23

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хамтарсан тоглолтыг хийхээр болсон юм. Уг тоглолтын талаар “Хурд” хамтлаг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр “Тоглолтод Монголын рок, попын үе үеийн хамтлаг дуучид оролцож шинэ уран бүтээл болон сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээ толилуулахад бэлэн болоод байна. Уг тоглолтыг дэмжин хамтдаа дуулан, хамтдаа эх орныхоо төлөө зүтгэцгээе” хэмээн уриалсан байна.

 

Тоглолтын билет 10,000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг ticket.mn сайтаар захиалах боломжтой юм байна. “Бид эх орондоо хайртай” тоглолт 2017 оны 09 дүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top