Засгийн газрын хуралдаанаар /2017.08.23/ “Соёлын биет өвийн үзлэг тооллого хийх журам”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг баталлаа. Эдгээр журмыг баталснаар шинээр орон тоо нэмэгдэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсэхгүй бөгөөд соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой болох юм.
Соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх журмын төсөлд үзлэг, тооллого хийхэд бэлтгэх, зохион байгуулах, дүн мэдээлэл тайлагнах, үзлэг тооллогын баримтын бүрдэл, түүнийг хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгож, үзлэг тооллогын комиссын эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.
“Түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам” хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр гаргах, оруулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулна. Тухайлбал, лиценз хүссэн өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, лиценз олгох, хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх, лицензид хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг боловсронгуй болгож, лиценз эзэмшигчийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )