Жэки Чан ”террористуудаас өшөө авна”

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 25

Драм, боевик төрлийн “The Foreigner” гэх шинэ кинонд алдарт Жэки Чан, Пирс Броснан нар хамтран тогложээ. Гол баатар Нгуен Нго Мин гэх эр бол Вьетнамын дайны ахмад дайчин. Дайны дараа тэрбээр Лондонд суурьшиж, багахан ресторан нээжээ. Гэрлэж, охинтой болсон тэрбээр аз жаргалтай амьдарч байлаа. Гэвч гэр бүлийн аз жаргалд нь төгсгөл ирж, террорист халдлагын үеэр эхнэр, охин хоёр нь нас бардаг байна. “Ирландын бүгд найрамдах арми” гэх байгууллага уг халдлагыг үйлджээ.

Вьетнамын дайны ахмад дайчин эр өөрөө бие даан гэм буруутныг олж, гэр бүлийнхээ өшөөг хатуу авахаар шийддэг аж. Жэки Чан энэ зуураа цагдаагийн байгууллагын ажилтан Пирс Броснантай тааралдана. Тэрбээр Пирсээс террористуудын нэрийг хэлэхийг шаардан киноны үйл явдал сонирхолтойгоор үргэлжлэх нь ээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zola gina(202.9.40.42) 2017 оны 08 сарын 26

Kino yariad bsan bn hhhe

0  |  0
Top