Алдарт Whitney Houston дахин ”амиллаа”

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 27

Америкийн дуучин, жүжигчин, загвар өмсөгч, продюсер Уитни Элизабет Хьюстонг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Түүнийг Гиннесийн дэлхийн дээд амжилтын ном-нд Бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн их шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлч гэсэн төрөлд 2009 онд бүртгэжээ. Хьюстон поп урлагийн түүхэнд хамгийн их ашиг олсон уран бүтээлчийн нэг бөгөөд замналынхаа туршид нийт 170 сая цомгоо дэлхийн зах зээлд борлуулсан юм. Тэрээр студийн 6 цомог, Зул сарын баярын нэг цомог, киноны сайундтрак бүхий гурван цомог худалдаанд гаргаж, тэдгээр нь очир эрдэнэ, мульти-платинум, платинум, алтан цомгийн гэрчилгээг хүртэж байжээ. Хьюстоны дуулсан "How Will I Know" дууны клип MTV сувгаар цацагдсанаас хойш олон орны хөгжмийн жагсаалтад тэргүүн эгнээнд бичигдэж, улмаар олон хар арьст эмэгтэй уран бүтээлчдийг араасаа дагуулсан юм.

Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтад долоон удаа тэргүүн байранд бичигдсэн. Биллборд сэтгүүлийн оны хамгийн сүүлийн жагсаалтанд шилдэг цомгийн төрөлд хоёр удаа тэргүүн эгнээнд бичигдсэн анхны эмэгтэй. 1985 түүний гаргасан хамгийн анхны цомог болох Whitney Houston цомог нь хөгжмийн урлагийн түүхэнд хамгийн их борлогдсон дебют цомог болон мөнхөрсөн юм. Алдарт Rolling Stone сэтгүүл түүний анхны цомгийг бүх цаг үеийн 500 шилдэг цомгийн жагсаалтад 254-рт эрэмбэлсэн байна. Харин түүний хоёр дахь цомог болох Whitney нь Биллбордын шилдэг 200 цомгийн жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж байсан юм.


2012 оны Хоёрдугаар сарын 11-ны өдөр Уитни Хьюстоны цогцос Беверли Хиллс дэх Беверли Хиллс Хилтон зочид буудлын зочны өрөөнөөс олдсон эмгэнэлт явдал болов. Хэргийн мөрдөгчид түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас ваннандаа живж нас барсан гэж тогтоосон бөгөөд зүрх нь ачааллаа дийлээгүй гэж оношлов. Түүний нас барсан тухай мэдээлэл хормын дотор дэлхийн өнцөг булан бүрт хүрч, 2012 оны Греммийн хөгжмийн наадмыг зохион байгуулах хороо тус наадмыг Уитни Хьюстоны гэгээн дурсгалд зориулахаар болсон юм.


Түүний дахин давтагдашгүй хоолойг давж гарах дуучин өдгөө хүртэл гарч ирээгүй байсан юм. Тэгвэл "Авьяаслаг Америкчууд" шоунд оролцсон нэгэн охин Whitney Houston-ны хоолойг яг дуурайж дуулсан нь дэлхий нийтийг алмайруулаад байна. Шоуг үзэж байсан хүмүүс шоконд орсон гэж хэлэхэд болно. Нулимс, хүндлэл хосолсон эмгэнэлт хувь тавиланг туулсан, гоц дуучинг ахин сонсох завшаан тохиосонд шүүгч  Саймон Ковел баярлан үзүүлбэрийн дараа тус охиныг чанга тэврээд уйлсан байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top