Аделийн ноёрхол төгсгөл болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 28

Дуучин Dua Lipa Британийн 2017 оны шилдэг уран бүтээлч болжээ. Ийнхүү дуучин Аделийн үе өнгөрлөө гэж гадны хэвлэлүүд мэдээлж байна. Залуу дуучин Дуа Липа (Dua Lipa) Их Британийн хамгийн алдартай дуучин болоод байгаа юм. Түүний өмнө Адель алдарт “Нello”-гоороо том амжилтыг үзүүлж, улсдаа төдийгүй дэлхийд ноёрхож байсан билээ.

Тэгвэл Дуа Липагийн “New Rules” синглийг сарын хугацаанд “Youtube”-ээс 125 сая гаруй хүн үзжээ. Залуу дуучин “MAC Cosmetics”-ийн хараанд өртөж, “Patrizia Pepe” брэндийн нүүр царай ч болж амжаад байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Молиа(202.9.41.97) 2017 оны 08 сарын 29

Липа гоё хүүхэн бэ ххэ

0  |  0
Top