Мари Скловодска-Кюри хэмээх Польш гаралтай Францын физикч, химич эрдэмтэн нь Нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн нэгэн гайхалтай эмэгтэйн мэдээллийг хүргэе.. 1867 оны арван нэгдүгээр сарын долоонд төрсөн ба түүнийг төрөхөд нь Мари Скловодска гэж нэрлэсэн боловч амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн Францад тэрээр Мари Кюри буюу зүгээр л хатагтай Кюри нэрээр алдаршжээ.
Мари Кюри Польш улсын Варшав хотноо төрж, 24 нас хүртлээ тэнд амьдарсан бөгөөд 1891 онд эгчийн хамтаар Францад суралцахаар ирсэн байна. Тэрээр Парисын Их Сургуульд математик, физик, химийн шинжлэх ухаанд суралцжээ. Энд Мари Кюри ирээдүйн нөхөр, хамтран зүтгэгч Пьер Кюритэй танилцаж гэрлэжээ.
Тэд радио идэвхт бодисыг хамтран судалж, 1898 онд хамтдаа Мари Кюрийн төрөлх нутгийн нэрээр Полони хэмээн нэрлэсэн шинэ радио идэвхт элементийг нээсэн байна. 1898 оны 12 сарын 26-нд эхнэр, нөхөр Кюри тэдний нээсэн хоёрдох шинэ элемент радио идэвхт Радийг зарлажээ. Энэ нь түүхэн дэх гайхалтай нээлтүүдийн нэг байсан бөгөөд 1903 онд тэд Нобелийн шагналыг Физикийн шинжлэх ухаанаар хүртсэн юм. 1911 онд Мари Кюри Нобелийн шагналыг Химийн шинжлэх ухаанаар авснаар Нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн анхны хүн болоод зогссонгүй хоёр өөр шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртсэн цор ганц хүн болов. Тэрээр Сорбонны Их Сургуулийн анхны эмэгтэй профессор болжээ.
Мари Кюри Парис, Варшавт Кюрийн институтийг үндэслэн байгуулсан. Түүний охин Ирен Жолиот-Кюри 1935 онд Химийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Tegeed ene dekhiin hamgiin aimshigt zewseg atomiin bogboguudiig ter radi-gaar hiij hichneen hunii ami nas baigali delkhii maani suidej bn.
aguu humuus
Aihtar himiin tsatsrag idevhtei bodisuud deer ajillasaar bgaad hoyulaa 50 ch hurelgui hort havdraar horvoog orhison doo.