Ч.Отгонбаяр: Техник хэрэгслээ шийдвэл МОНГОЛЧУУД дэлхийд гарах БОЛОМЖТОЙ

2017 оны 09 сарын 02

Өнөөдөр Монголын анхны бүрэн хэмжээний 3D “Мора” анимейшн кино нээлтээ хийлээ. Уг киног бүтээхийн тулд "Amjilt Animation Studio" продакшны хамт олон хоёр жилийн турш итгэл сэтгэлээр шаргуу хөдөлмөрлөж байж бүтээснээ хэлсэн юм.

Товч агуулга: 

Нийт 22 дүр 28 объекттой тус киноны үйл явдал нь өнөөгийн Улаанбаатар хотод өрнөнө.

Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж хүндэтгэдэггүй зохион бүтээгч залуу “Мора” гэдэг нисдэг робот бүтээнэ. Гэтэл бизнесмэн Томоо өөрийн роботдоо хийхээр тэр төхөөрөмжний үйлдлийн системийг авахыг санаархаж эхэлнэ. Харин Тэргэл Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болно. Гэвч гэнэт Мора-ийн үйлдлийн систем алдагдаж, Шүрээ сураггүй алга болж, Томоо байшингийнхаа тагтан дээрээс унаж гэмтнэ.

"Мора" анимейшний ерөнхий найруулагч Ч.Отгонбаяр:

Танд эрдмийн баяр болон уран бүтээлээ нээж байгаа энэ сайхан өдрийн баярын мэнд хүргье. Өнөөдрийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?

- Үнэхээр сайхан өдөр тохиож байна. Өнөөдөр бол эрдмийн баяр. Монголын мянга мянган хүүхэд баяр хөөрөөр дүүрэн байгаа. Бидний хувьд ч маш их баяртай байна. Учир нь бид Монголын анхны “Мора” бүрэн хэмжээний 3D анимейшнийг бүтээж үзэгчдийн хүртээл болгож, киноныхоо нээлтийг хийж байна. Анх энэхүү уран бүтээлийг Шижир захирал санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Миний хувьд “Мора” анимейшний дундаас нь орж ирж ажилласан. Ерөнхийдөө энэхүү анимейшнийг бүтээнэ гэдэг ой тоонд минь нэг л багтаж өгөхгүй байсан. Гэтэл өнөөдөр маш том ажлын ард гарч чадсандаа баяртай байна. Энд хүрэлцэн ирж бидний баяр хөөрөөс хуваалцаж байгаа нийт үзэгчдэдээ маш их баярлалаа.

Анхны анимейшн гэдгээрээ онцлогтой шүү дээ. Энэ талаар?

- Ер нь яг анхных гэж хэлж болохгүй. Анхны бүрэн хэмжээний 3D D кино гэвэл зохино. Яагаад гэвэл Монгол Улсын хэмжээнд 40 хүртэлх жилийн түүх байгаа. Яахав 20 жил тасарсныг эс тооцвол. Тиймээс богино урт аль аль нь хийгдэж байсан ч гэсэн бүрэн хэмжээний, 3D  гэдэг утгаараа анхных болж байгаа юм. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top