20 орчим хамтлаг, дуучин хандивын тоглолтод нэгдлээ

2017 оны 09 сарын 04

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхны хамтарсан “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт Төв цэнгэлдэхэд боллоо.

Дөрвөн цаг үргэлжилсэн уг тоглолтод МУГЖ Ж.Уранчимэг, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, СТА, поп дива С.Наран, Т.Дэлгэрмөрөн болон “Никитон”, “Аадар”, “Аясын салхи”, “Нисванис”, “Чоно”, ”Fire” зэрэг 20 орчим   хамтлаг, дуучид оролцон ая дуугаа өргөн хандивын аянд нэгдлээ.

Тоглолтын орлогыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэндээ эргээд мэдээлнэ гэдгээ “Хурд” хамтлагийнхан тоглолтын төгсгөлд онцолсон юм.

Дашрамд дурдахад ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top