Хотын дарга Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг эхлүүллээ

2017 оны 09 сарын 04

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болсон билээ. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж,  хэрэгжүүлж эхлэх явдал юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Сүүлийн 7 жилийн турш эдгээр сургуулиудыг хотоос гаргах, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг нь хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхонуудыг дагалдуулан барьж байгуулах талаар олон талаас нь ярилцаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байсаар олон жилийг ардаа орхилоо.

Жил жилийн намар их, дээд сургуулиудыг хотоос гаргах яриа гардаг боловч дорвитой алхам хийгдэхгүй байсаар энэ байдлаараа олон арван жилийг үдэж, сургуулиудыг байрны ашиглалтын хугацаа ч дуусч эхэлжээ.  

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар санаачилга гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүллээ.

Хотын дарга хамтран ажиллах саналдаа:

...төвлөрлийг сааруулах чиглэлээр Улаанбаатар хотын зүгээс шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа болно. Үүний нэг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээ гэж үзэж байна... гэжээ.

Мөн энэхүү албан бичигтээ Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ойрын хугацаанд байгуулахыг хүсэж, Ажлын хэсгийн талаарх саналыг боловсруулан хүргүүлсэн байна.

Мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү арга хэмжээг нэг талаас хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд нөгөө талаас орон нутгийг эдийн засгийн хувьд бэхжүүлж, төсөв, санхүүгийн оновчтой, зөв хуваарилалтын бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод цаашид шинээр их, дээд сургууль байгуулахыг зогсоож, шаардлагатай тохиолдолд дээр дурдсан хотууд болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд дээд боловсролын сургуулиуд байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би монгол хүн(103.10.21.26) 2017 оны 09 сарын 05

тоглуулж байгааг бид мэдэх хэрэгтэй эрүүл биш улсынхаа төсвийг хуу иддэг 3 - н сая хүнд ахадсан төрлөөрөө танилаараа хүрээлэлээрээ дүүргэсэн чадвар ёс зүй сэтгэл дутмаг төрийн албанынхан 180 - аад мянгуулаа , болвол өшөө хэд ч болж мэднэ улс орон минь цааш яана даа улс төрөөр дамжсан монголоор дүүрэн эх орноо бодохгүй

0  |  0
би монгол хүн(103.10.21.26) 2017 оны 09 сарын 05

мэдэлтэн танил тал хүрээлэл ихтэй баячууд боломжийн амьдралтай хэсэг яагаад ард олны олонх нь ард нь үлдэчихэв энэ цэвэр ардчилалын нэрээр дүр эсгэсэн ардчилагчидад хууртсан бид юм хатууч гэсэн үнэн одоо олдохгүй юмны төлөө обшор гэдэг үлгэрийн мангаа бий болгоод бидныг хүүхэд шиг хуурч гар хөл болгогчидоороо жүжиг

0  |  0
би монгол хүн(103.10.21.26) 2017 оны 09 сарын 05

30 -аад жил улс орны эрх мэдэлд улс төрөөр гишгүүр хийн тоглогчид ганцхан юм бодсон шийдэхээр эргүү юм шиг зүтгэсэн энэ нь монгол улс биш улаанбаатар улсыг байгуулах тэнэг төлөвлөгөө харин зөв алхамаас буцахгүйг бодоорой их ч бэрхэшээл эсэргүүцэл таарна учир нь хотоос холдох дургүй өөрснийгөө хотынхон элийтүүд гэдэг нөхдүүд одоо ч ихэнх нь эрх

0  |  0
Zochin(150.129.141.172) 2017 оны 09 сарын 05

Hamgiin turuund zahuudiig gargah heretei ih surguuliud bol er ni hudlaadaa uls ded butsets ene teriig shiidej chadahguigees hoish

0  |  0
Монгол ээжүүд(202.179.27.12) 2017 оны 09 сарын 05

Таашааж байна. Маш зөв арга хэмжээ болж байгаам бн даа. Яаралтай хөрөнгө мөнгөний асуудлы нь шийдээд иүргэвчлэх хэрэгтэйм бн. Амжилт амжилт.

0  |  0
Zuv(66.181.187.94) 2017 оны 09 сарын 05

Chadval ch ok shuu

0  |  0
Өаро(202.21.106.101) 2017 оны 09 сарын 05

Харин энэ ажлыг чинь ёстой дэмжинэ. Тэр техникийн захаа одоо яаралтай нүүлгэмээр л байна. Бас 100-н айл, Барс г.м дараа дараа цэгцлэх газрууд байгаа шүү.

0  |  0
Zochin(99.203.15.33) 2017 оны 09 сарын 05

Ene harin zuv ajil shuu.

0  |  0
Zochin(122.201.31.57) 2017 оны 09 сарын 05

Tehnikiin zahuud , ih deed surguuliud , hunsnii bolon baraan zahuudiig (narantuul harhorin huchit shonhor geh met) hotoos gargahad l hotiin tugjrel shuud bhgui bolno shude.

0  |  0
D,Baatarbold(84.214.183.228) 2017 оны 09 сарын 04

Mash zov Hovdiin bagshiin deed, Dornogogiin AUis geh met baisan Shu de boldog l baisan

0  |  0
zochin, (122.201.21.209) 2017 оны 09 сарын 04

EKHLEED TER UNDES SUURI NI TAWIGDCHIKHSAN TEKHNIKIIN ZAKHUUDAA NUU:LGEEDEKH L DEE , OLON UR DUNGUY YUM BARIJI AWAAD DUWCHIGNUUD BAYKH YUM , KHAANA YAMAR BARILGA BAYGUULAMJIND ORUULAKH YUM BOL DOO

0  |  0
зочин(59.153.115.236) 2017 оны 09 сарын 04

Утаа,бохир усны асуудалаа анхаарах хэрэгтэй дээ

0  |  0
1111(66.181.179.235) 2017 оны 09 сарын 04

Aris shirnii Uildvereesee ehlesen n deer baih o Tuul hetsuudlee

0  |  0
зочин(59.153.115.155) 2017 оны 09 сарын 04

зөв шүү шихихутаг Этүгээнээс эхлээрэй

0  |  0
Зочин(173.239.223.137) 2017 оны 09 сарын 04

Яасан та огцрохоос айгаад гэв гэнэт хэрэгтэй юм хийе гэж бодоо юу? Миний санахын томилогдоод жил гаруй болж байгаа байх аа өөрөө? Хэрэггүй, зүгээр л огцор, тэгээд наад суудал дээр чинь чаддаг хүн нь сууг

0  |  0
зочин(188.213.171.174) 2017 оны 09 сарын 04

Хотоос яаралтай гаргах 3н зүйл байна 1 Оюутнууд 2 Авто захууд 3 Арьс ширний үйлдвэрүүд

0  |  0
зочин(139.59.19.247) 2017 оны 09 сарын 04

Хотын дарга маш зөв бас зоригтой шийдвэр гаргасан байна.Хотоос гаргах нь маш зөв шийдвэр.энэ шийдвэрийг олон хүн эсэргүүцэж таныг элдэвээр харааж доромлжох байх.гэхдээ нүүлгэсэний дараа таны зөв байсан гэдгийг хүмүүс ойлгох болно.амжилт.

0  |  0
зочин(103.75.117.111) 2017 оны 09 сарын 04

Их дээд сургуулиудыг хурдан гаргах хэрэгтэй.Улсын сургуулиудын газрыг нь зарахад л шинээр бүүр том сургууль оюутаны хотхон,багш нарт нь үнэгүй орон сууц бариад өгчихнө.Хотын ачаалал буурч хот эмх цэгцтэй болно.Батболд даргаа энэ ажлаа заавал хийж гүйцэтгэрэй

0  |  0
зочин(46.101.148.195) 2017 оны 09 сарын 04

Дархан Эрдэнэт гэсэн томоохон хотууд руу хуваагаад нүүлгэх хэрэгтэй Дэмжиж байна Оюутнуудаас болоод хотод бүх юмны үнэ хөөрөгдөж байна Оюутнуудыг ад үзсэн юм бхгүй шүү Зүгээр л хотын ачааллыг бууруулахад хэрэгтэй юм боловуу гэж бодож байна

0  |  0
ШИЙДЭМГИЙМЭР(122.201.31.251) 2017 оны 09 сарын 04

АЛЬ ЭРТНИЙ Л ХИЙХ АЖИЛ ШҮҮ ДЭЭ.ЮУНААС НЬ АЙДАГ ЮМ БЭ? МАШ ЗӨВ БОДЛОГО ШҮҮ ДЭЭ.ДАРХАН , ЭРДЭНЭТ ГЭЭД ТЭР ХОТУУД ЧИНЬ БАС ХӨГЖИХ ШААРДЛАГАТАЙ ШҮҮ ДЭЭ.АРЬС ,ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД , ӨӨР БУСАДЫГ НЬ МӨН АДИЛ ХОТООСОО ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.ТОМ ЗАХУУД БАЙНА .ХОТЫН ЗАХАД ГАРГАЛ ДАА.ЧАДАХ БОЛОВ УУ ДАА ХАРИН.ЯАГААД Ч ЮМ ,ЮУНААСАА Ч ЮМ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДДАГГҮЙ , ДҮЛЭГНЭСЭЭР БАЙГАА Д Л ХУГАЦААГАА ДУУСГААД АЛГА БОЛОХ БИЙ ВИЙ.

0  |  0
зочин(149.202.174.68) 2017 оны 09 сарын 04

Гаргасан нь дээрээ.Монголын бараг бүх юм УБ-т төвлөрөөд энэ хот чинь ачааллаа даахгүй боллоошдэ.4н уулын дунд 250.000 хүн амьдрахаар төлөвлөсөн хот одоо 1.3 сая хүн амьдарч байна.Батболд хөдөөний хүн гэхэд Хотын асуудлыг сайн шийдэж байна амжилт

0  |  0
зочин(158.69.94.44) 2017 оны 09 сарын 04

гаргасан нь зөв шдээ.МУИС-н ганц байрны газрыг зараал дахиад сургууль оюутны хотхон барих мөнгө босгож чадна шдэ.Хотоос гаргахыг дэмжиж байна.Ажилгүй багш нар дагаал явышдэ

0  |  0
ЗОЧИН(202.9.42.168) 2017 оны 09 сарын 04

Энэ хаа хамаагүй ажил хийгээд яах нь вэ дээ тэрний оронд бохирын цэвэрлэгээний станц, хог боловсруулах үйлдвэр, хотын тохижилт, агаарын бохирдлыг багасгах, утааг багасгах, гээд өдөр тутам тулгамдсан асуулуудыг доривтойхон барьж үр дүнтэй шийдвэрлэх хэрэгтэй бна шүү дээ. Замын урсгал өөрчлөх, их сургуулиудыг гаргах ч гэх шиг шал хэнд ч хэрэггүй юмаар цаг өнгөрөөж ажиллах юм даа. Одоо өвөл ойртож бна хотын дулааны бэлтгэл ямар бна .

0  |  0
ОЮУТАН(202.21.116.2) 2017 оны 09 сарын 04

САЙН БАЙНА. ДЭМЖЭЭРЭЙ. ХААИС ын агрономын сургуулийг Ургамал хамгааллын хүрээлэнтэй Дарханд, Мал аж ахуйн хүрээлэнг Дарханы Хонгорт одоо ашиглалтад орох УДмын сангийн байранд, ХАА техникийн хзрээлэнг Зүүнхараад, Технологийн Их сургуулийг Өмнөговьд, эсвэл Ховдод гэх мэт бөөн боломж байна.

0  |  0
Хуурамба (103.229.121.182) 2017 оны 09 сарын 04

Жилийн омно машины захуудыг гаргана гэсэн, чадаагvй. Одоо ингэж чадахгvй байж хуурамбдаад яах вэ

0  |  0
Ochir sender(103.212.119.42) 2017 оны 09 сарын 04

Oyutnuud bol haana ch ochood surchihna bash erdemten doktoruud maan ger bvlee abaad nvvh v

0  |  0
.(103.57.94.123) 2017 оны 09 сарын 04

Сайн бна гэж магтъя. Дараа нь 100 айл, ”Нарантуул”, ”Да хүрээ” 3-г гаргаарай.

0  |  0
Top