Бяцхан миссүүд эх орноо төлөөлнө

2017 оны 09 сарын 06

Сүүлийн үед Монгол Улсын бяцхан миссүүд олон улсын тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцож, шагналт байруудад шалгарч буй таатай мэдээлэл бий. Тэгвэл 9-р сарын 24- 10-р сарын 04-ны өдрүүдэд Турк улсын Бодрум хотод зохион байгуулагдах "Little princess World-2017 " Олон улсын хүүхдийн миссийн тэмцээнд Монгол улсаас оролцох бяцхан миссүүд тодорчээ. 

Тухайлбал, 

Тус тэмцээнд оролцож буй охид бүтэн жилийн туршид бэлтгэл сургуулилт хийн, тууштай хөдөлмөрлөсний эцэст мэргэжлийн багийн өндөр шалгаруулалтаар 2017. 07. 22 ны өдөр болсон " Littli princess Mongolia" тэмцээнээс шалгарсан ажээ. Тус тэмцээнд "Oхидын мисс төв", " Азийн модель агентлаг", " Бяцхан мисс", ОУ-ын Мисс Монголын соёлын холбоо", SBN телевиз хамтран ажиллажээ. 

Монголын ирээдүй болсон хүүхдүүдээ амжилт хүсье. Тэднийг алдар гавьяаны алтан тавцан үргэлж тосч байх болтугай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top