“KBS” сувгийн бүтээл болох “Нарны үр сад” драма олон үзэгчдийг байлдан дагуулж байсан. Энэхүү драманы гол дүрд Сун Жүнги, Сун Хе Кюу, Жин Гү, Ким Жи Вон зэрэг жүжигчид тоглосон билээ. Тэгвэл энэхүү драманы жинхэнэ цэргүүдийн зураг олны анхаарлыг татаад байна.
Тэд 707 дугаар армийн тусгай даалгавар гүйцэтгэгч цэргүүд юм. Тодруулбал, БНСУ-ын тусгай арми бөгөөд тушаалын дагуу терриоризмын эсрэг тэмцдэг аж. Мөн бүх цэрэг нь хоёрдугаар төвшний аюулгүй байдлын ангилалд багтдаг юм байна.
Тус цэргүүдийн тухай хэд хэдэн баримтат кино бий. Гэвч бүгдээрээ цэргийн масктай ярилцлага өгсөн байдаг аж. Гэтэл уг драма гарч эхэлснээс хойш үзэгчид тус армийн талаар сонирхох нь ихэссэн байна
Харин нэмж хэлэхэд “Нарны үр сад” драманд тэдний хийдэг ажлын зөвхөн багахан хэсгийг харуулсан аж.
Б.Номин
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно
Сэтгэгдэл ( 1 )
Тус цэрэг гэж ярьдаггуй юм хужаа гуай