Роберт Паттинсон яагаад эмэгтэй хувцас өмсөв

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 09

Америкийн “W Magazine” ирэх сарын шинэ дугаараа хүйсийн асуудалд зориулан гаргажээ. Өнөөгийн хурц сэдэв болж байгаа хүйсээ солих, эрэгтэй хүн эмэгтэй хувцас өмсөх, эсвэл эсрэгээрээ эмэгтэй хэрнээ эрэгтэй хувцас өмсөх зэрэг асуудал нь гадны улс орнуудад тухайн хүний л эрх билээ. Сэтгүүл 10 өөр хавтастайгаар гарчээ. Олны танил хүмүүс эрэгтэй нь эмэгтэй, эмэгтэй нь эрэгтэй загвараар хувцасласан нь тун өвөрмөц болсон байна.

Тэдэн дунд 31 настай жүжигчин Роберт Паттинсон тод өнгийн хувцастай байгаа нь фэнүүдэд нь харин таалагдсангүй. Тэд хайртай жүжигчнээ хүйсийн чиг хандлагаа өөрчилж, бас хэт турсан байна гэжээ. Тэгвэл “W Magazine”-ийн ерөнхий редактор “Хүний хувцаслалт хүйсийн чиг хандлагатай нь ямар ч хамаагүй. Хүссэнээ өмсч өөрийгөө илэрхийлэх эрх хүн бүрт бий” гэсэн байна.

 О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lalo(202.55.191.42) 2025 оны 03 сарын 13

het barigdmal ulamjlalt setgehuineesee salah heregtei

1  |  0
лола(202.9.40.50) 2025 оны 03 сарын 13

Гомо бж мэднэ

1  |  0
Top