Холливудын түүхэн дэх хамгийн дуулиант салалтууд

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 10

Холливудын оддын амьдрал, хайр дурлал, сэргэлт, мөхлийг анхаардаг хүмүүс цөөнгүй билээ. Иймд та бүхэндээ нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе. Энэ бол Холливудын түүхэнд гарсан хамгийн их шуугиан дэгдээсэн салалтууд юм.

Брэд Питт, Анжелина Жоли 

Worst Celebrity Breakups

Үлгэр жишээ хос болох Брэд Питт, Анжелина Жоли нар арванхоёр жил хайр сэтгэлдээ умбасан. Гэвч тэр сайхан мөч 2016 оны есдүгээр сард төгссөн билээ. Тэд 2005 онд “Ноён хатагтай Смит” киноны үеэр бие биедээ хайр сэтгэлтэй болсон. Мэдээж тэдний салсан гэх мэдээлэл дэлхийн олон сая шүтэн бишрэгчдийг нь цочролд оруулсан билээ.

Харин тэдний гэрлэлтээ цуцлуулан, өрх тусгаарлах болсны дараа Брэд Питт хэлэхдээ, “Жоли надад эцэг байх боломжийг олгосонгүй дээ” гэжээ.  

Жонни Депп, Амбер Херд

Worst Celebrity Breakups

Холливудын царайлаг залуу Жонни Депп үзэсгэлэнт эхнэр Амбер Хердтэй 14 жил ханилсан. Гэвч 2016 онд салах өргөдлөө бичсэн. Харин албан ёсоор энэ оны нэгдүгээр сард салсан байна.

Бритни Спирс, Жастин Тимберлейк

Worst Celebrity Breakups

Үзэсгэлэнт дуучин Бритни Спирс "N’Sync" хамтлагийн царайлаг дуучин Жастин Тимберлейктэй 2000 оноос болзсон. Тэд үнэхээр олон хүний хайрыг татсан тохирсон хосууд байсан. Гэвч энэ хайр дурлал гурван жилийн настай байжээ. Мэдээж тэдний салалт дэмжиж байсан шүтэн бишрэгчдэд нь хүнд цохилт болсон нь лавтай.

Жастин Бибер, Селеа Гомез

Worst Celebrity Breakups

Жастин Бибер, Селена Гомез нар залуучуудын сэтгэлийг шархлуулан, харыг нь хөдөлгөсөн гайхалтай хосууд байсан. Тэд 2011 оноос эхлэн болзож эхэлсэн. Гэвч тэдний хайр дурлал дөрвөн жил л үргэлжилсэн юм.

Роберт Паттинсон, Кристен Стюарт

Worst Celebrity Breakups
“Хиртэлт” цуврал киноны алдарт хос Роберт Паттинсон, Кристен Стюарт бусдын атаархлыг төрүүлэм гайхалтай хосуудын нэг байсан. Гэвч Кристен Стюарт хайр дурлалаа мэхэлснээс болж 2013 салсан юм.

Б.Номин

Эх сурвалж:

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top