Дуучин Селена Гомес энэ зун олны өмнө гаралгүй нам гүм байсан. Тэгвэл дуучин нэгэн цочирдуулам мэдээлэл хийжээ. Тэрбээр бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон байна. Селенагийн сайн найз, жүжигчин Франсия Райса түүнд бөөрөө өгчээ.
25 настай Селена 2015 оноос эхлэн бие нь өвдсөн байна. Бөөрний дутагдалд орсон тэрбээр сэтгэл гутрал, айдаст давхар автсан байжээ. Селена цахим хуудсаараа дамжуулан түүний төлөө ажилласан эмч нар болон гэр бүлийнхэндээ талархал илэрхийлсэн байлаа. Мэдээж найз Франсия Райсадаа үгээр илэрхийлж баршгүй ихээр баярлаж байгаагаа илэрхийлсэн байв. Тэрбээр 29 настай Франсияд хандан “Чи бол миний эгч. Маш их хайртай” гэж бичжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
delhiin od hun ingeed uvduud erhtnee soliulna geheer hun gedeg amitan uruvdultei l umdaa.... eruul bie urt nas 2 bol zigeer l gaihamshig shu ...
Mundag yumaa.
Ийм л үед найз гэж хүн ийм байдаг юм бн шдээ мундаг юмаа
Mundag