“ТОМ 4 ТОЛГОЙ” уран сайхны киноны албан ёсны трейлэр цацагдлаа

2017 оны 09 сарын 20

 

ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛАВ

Хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн адал явдалт, инээдмийн  “ТОМ 4 ТОЛГОЙ” хүүхдийн бүрэн хэмжээний УСК тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Хүүхдэд багачуудад зориулсан уран бүтээл ховор байгаа  энэ үед Монгол хүүхдүүддээ зориулан өнөө цагийн Монгол хүүхдүүдийн нас сэтгэхүй онцлогт тааруулсан адал явдалт инээдмийн бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгч хүүхдүүддээ үзүүлэхэд бэлэн болжээ. Тус киноны  продюссераар Take off хамтлагийн дуучин Э.Сүхжаргал ажилласан бол “BroSis” pictures болон “Scream team”-ийн хамт олон хамтран ажиллажээ. Аравдугаар сарын 02-нд нээлтээ хийх,  “ТОМ 4 ТОЛГОЙ” уран сайхны киноны албан ёсны трейлэрийг хүргэж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top