МЗЭ: 16 дугаар их хурлынхан Арлааны Эрдэнэ-Очирыг сонгов

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 07

Монголын зохиолчдын эвлэл/МЗЭ/-ийн 16 дугаар Их хурал өндөрлөж, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга буюу тус байгууллагын тэргүүнийг сонголоо.

Хүүхдийн урлан бүтээх төвд болсон Их хуралд 285 төлөөлөгч оролцох байснаас 264 нь хүрэлцэн ирсэн байна. Их хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар ”Болор цом”-ын эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир Монголын зохиолчдыг эвлэлийг удирдахаар сонгогдов. 

Их хурлыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай юм. 

 Энэ удаагийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан нарыг өрсөлдөнө гэсэн сураг сонсогдож байсан ч яруу найрагч Ц.Хулан хуралд ирж оролцсонгүй, харин Д.Төрбатын хувьд А.Эрдэнэ-Очирыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 

Монголын зохиолчдыг эвлэлийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ц.Буянзаяа тэргүүлж байв. 2013 онд хуралдсан Их хурлын үеэр Удирдах зөвлөлийн даргад Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Ж.Баяржаргал нар нэр дэвшиж, олонхийн саналаар Ц.Буянзаяа сонгогдож байсан юм.

Dolgorsuren Dorjgotov-н зураг.

Enkhbold Enkhbaatar-н зураг.

Enkhbold Enkhbaatar-н зураг.

 

С.Баяр 

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Халзан(103.26.193.38) 2017 оны 10 сарын 08

Зохиолчдыг талцуулаад хуйларуулаад байхааргүй тулхтай ноён нуруутай хүн сонгогджээ.Баяр хүргэе.Зохиолчдод намчирхал долигнол, тал тохой таталт хэрэггүй шүү. Сайхан эх орондоо амар тайван уран бүтээлээ хийцгээгээрэй

0  |  0
Top