Монголын авьяаслаг гэрэл зурагчдын тоонд зүй ёсоор ордог Ч.Батзаяагийн авсан шарга азарганы зураг 2016 оны дэлхийн амьтдын шилдэг гэрэл зургуудын нэгд багтаж, “The Daily Telegraph” сонинд нийтлэгдсэн байна.
Уг зургийн тайлбарт: “Монголын -40 хэмийн өвлийн хүйтнийг ажрахгүй туулж буй гэрэлтсэн шаргал өнгийн дэлтэй энэхүү морины зургийг гэрэл зурагчин Ч.Батзаяа авсан байна” гэжээ. Энэхүү бүтээлийг өнгөрсөн оны хоёрдугаар сард Их Британийн “Dailymail” сонины цахим хуудсанд: “Монгол адуу бол маш их тэсвэр хатуужил, эрч хүчтэй, хоолоо өөрөө олж идэх чадвартай. Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан дэлхийг Монгол морьдынхоо тусламжтайгаар эзэлсэн” хэмээх тайлбарын хамтаар нийтэлж байсан билээ.
“Зиндаа” сэтгүүл
2017 оны 1 сар, № 02/502
Сэтгэгдэл ( 3 )
Goyo uma chadaj baharhaj bn
Ъ
mundag