YouTube Холливудын киног үзүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Дэлхийн хамгийн өргөн сонголттой, баялаг сантай сүлжээ  YouTube үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлжээ. Тус сайтын удирдлага Холливудын студитэй гэрээ хийсний үндсэн дээр шилдэг бүтээлүүдийг нь төлбөртэйгөөр хэрэглэгчдэд түгээх болсон байна.

Шилдэг гэсэн киног үзэхэд 0.99-3.99 ам.доллар төлөх хэрэгтэй болох аж.  Тэд сүлжээгээ өргөтгөхийн тулд Warner Bros, Sony Pictures, Universal Pictures, Lions Gate зэрэг студитэй гэрээ хийсэн байна.

Хэрэглэгчид кино үзэх эрх авахын тулд YouTube дэх бүртгэлээ шинэчлэх шаардлагатай бөгөөд төлбөрөө төлөөд киногоо үзэж эхэлсэн бол 24 цагийн дотор заавал дуусгах ёстой ажээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrosia(58.123.139.83) 2017 оны 10 сарын 11

hakerduulna doo

0  |  0
Top