Бүргэдчин охины түүх “Оскар”-т нэр дэвшив

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Монголд төдийгүй дэлхийн анхаарлын төвд байгаа бүргэдтэй анч охиныг Н.Айшолпан гэдэг. Гэр бүлийнхээ удмын 12 үе дотроос хамгийн анхны анч охин өдгөө 15 настай.

Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний хүүхдүүд 10 наснаас эхлэн бүргэдтэй ан хийхэд суралцдаг бөгөөд ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдэд зааж сургадаг байна. Харин Айшолпан охины хувьд 10 настайгаа эхлэн бүргэдийг ихээхэн сонирхож түүнд хүрч үзэж, ойр байхад шимтдэг байжээ.

Өдгөө “The Eagle Huntress” хэмээх баримтат кинонд дүр бүтээсэн Н.Айшолпан охин үндэсний соёл уламжлалаа дэлхий дахинд амжилттай сурталчилан таниулж байгаа аж. “Оскар” наадмын баримтат киноны төрөлд тус кино нь шилдэг 15-д багтсан бөгөөд үүнээс таван нэр дэвшигчийг шалгаруулах юм. Мөн Япон улсын “Эн Эйч Кей” телевизийн хамт олон түүнд бас нэгэн кино бүтээлд хамтран ажиллах санал тавьсан байна.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top