Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Дэлхийн тогооч нарын уралдааны "Шоколад арт" төрөлд С.Түвшинзаяа “Эмэгтэй хүн” бүтээлээрээ хүрэл медаль хүртжээ. Энэ бүтээлдээ тэрбээр бүсгүй хүний хэвлийд ураг сийлж, эцэг хүний гар дээр байрлуулсан байна.
С.Түвшинзаяа 20 настай залуу тогооч. Түүнийг хоёрдугаар ангид сурч байх үед ээжийнх нь бие өвдөж, бяцхан хүү анх удаагаа тогоо шанага нийлүүлэн хүнийг ходоодоор нь эмчилж болдог юм байна гэдгийг ойлгосноор тогооч болохоор шийдэж байжээ. Тогооч мэргэжил эзэмшээд дөрвөн жил болж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс янз бүрийн амттан хийж, шоколад арт төрөлд суралцаж эхэлжээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Гайхамшигтай.Цаашдийн ажил амьдралд нь улам их амжилт....