Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэстний гал” наадамд О.Цэнд-Аюуш түрүүлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

 Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэстний гал” яруу найргийн наадам яруу найрагчийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд суманд өнгөрсөн бямба гаригт болсон байна. Яруу найргийн наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Болор цом наадмын дэд тэргүүн байрын шагналт О.Цэнд-Аюуш авчээ. Дэд байрт яруу найрагч Б.Болорцэрэн, гуравдугаар байрт яруу найрагч Ч.Ууганбаяр, дөрөвдүгээр байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга нар шалгарчээ.
 “Хөх үндэстний гал” яруу найргийн наадмыг “Пүрэвдорж” сан, “Мөнхийн үсэг” групп, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газар, МЗЭ хамтран зохион байгуулжээ. Наадмын хүндтэй зочдоор ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат, "Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо, МЗЭ-ын шагналт зохиолч З.Ядмаа, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Даваадаш нарын уран бүтээлчид оролцсон байна.
Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэстний гал” яруу найргийн анх удаа зохион байгуулагджээ.


Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top