17 настай монгол хүү Т.Бумчин орос хамтрагч Мишель Клетсийн хамт АНУ-ын Үндэсний латин бүжгийн аварга болжээ.
Тэд хоёр жилийн өмнөөс хамтран бүжиглэж эхэлсэн байна. Тэднийг Даниэль Гоззи, Сесилиа Жиовачинн хэмээх хоёр алдартай бүжигчин дасгалжуулдаг аж.
Тэд “Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II байр, “International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош насны ангилалд I байр, “Killick Royale Championship”-д I байр тус тус эзэлж байжээ.
Энэхүү гайхалтай авьяаслаг хосын талаар “Fusion” сайт видео мэдээлэл бэлтгэжээ. Уг мэдээлэлд “Энэхүү бүжгийн хос тэмцээн бүрт ялахаас гадна соёлын ялгааг үгүй хийж байна” гэж бичсэн байна.
2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе.Мундаг байна