Сайхан андын минь “Гоёхон” тоглолт

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 26

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ванъяагийн Нэргүй гэж салхи татуулж явдаг эрхэм байх.  Тунгалаг, гэгээн шүлгүүдтэй анд минь саяхан таарав. Өөрийн уран бүтээлийн “Гоёхон” нэртэй цэнгүүнээр үзэгч, сонсогчидтойгоо уулзахаар зорьж яваагаа дуулгав. Хүний төлөө гүйж явдаг эрхэм нөхөр минь өөрийнхөө уран бүтээлийн цэнгүүний тухай оройхон дуулгаж буйд жаахан гомдох шиг ч... Намрын хормойд ээжийгээ санаж, аавыгаа үгүйлж, анд нөхдөө дурсаж явдаг түүнтэй нэгэн сайхан дуучин ханьсан уран бүтээлээ толилуулах нь. Залуу дуучин А.Өлзийням нйитийн дууны урлагт хөл тавьж буй билээ... Тэдний уран бүтээлийн цэнгүүн Төмөр замын соёлын төв ордонд энэ сарын 29-нд цангинах билээ... В.Нэргүйгийн

 Өвс өвснийхөө нөмөрт хургах намар
Өтгөн цагаан манантай 
Туулайн мөртэй үүрийн мөнгөн хяруу
Тугалын зэлнээс уулс өгсөх нь гэгээтэй
Ээжийн минь түүсэн аргалын элч
Энэхэн хорвоог дулаацуулахад
Галын цог шиг улаан наран
Газраас асаж өглөө болдог
Нутгийн минь намар өвс өвснийхөө нөмөрт
Нуугих салхины аясаар дуулах шиг санагддагсан... хэмээсэн сайхан шүлгийг өргөн барья...

Л.Ган

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top