Бүхний танил жүжигчин, Г.Ундармаа хүмүүнлэгийн үйлст цахиур хагалж яваа нэгэн билээ. Г.Ундармаа “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд 2013 оноос хойш 500 гаруй сая төгрөгийн тохижилтын ажлыг хийжээ. Харин өнгөрсөн онд тэрээр Хан-Уул дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлан тохижуулж хүлээлгэн өглөө. Энэ нь түүний зургаа дахь эмнэлгээ тохижуулж байгаа хэрэг юм. Тэрээр “Хүүхдийн орны даавууны өнгийг хүртэл би өөрөө сонгож авсан” хэмээсэн нь ямар их сэтгэл гаргасныг илэрхийлэх буй за. 40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө гээд л хувцасны өрөөг хүртэл өөрөө тохижуулсан гэнэ. Түүний гавьяа зүтгэлийг үнэлэн Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан юм.
2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/
Сэтгэгдэл ( 4 )
ЭВИЙ ЭВИЙ ХӨӨРХИЙ ОДОО ХӨГШРӨӨД ЭМГЭН ТӨРХӨНДӨӨ ОРЖЭЭ.УРЛАГТ КАРЬЕР НЬ ДУУССАН ЭНЭ АВГАЙ ОДОО ИНГЭЭД ЯВЖ БАЙХ НЬ ТААРНА.ХААЯА ГОНГИНОСОН МУУХАЙ ДУУ ГАРГААД ТАЙЗАН ДЭЭР ГАРААД ИРЭХЭЭР НЬ ГУТАРДАГ.ЗӨВ ЗӨВ АНИА МИНЭЭ