О.Дашбалбар агсны 60 жилийн ойн зургийн үзэсгэлэн нээгдэв

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 29

  Яруу найрагч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсаны 60 жилийн ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг Дашбалбар сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулж байна.


Яруу найрагч О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ энэ сарын 27-нд нээлтээ хийсэн. Өнөөдөр арга хэмжээ өндөрлөх юм.

Үзэсгэлэнд яруу найрагчийн зурсан зураг, уран бүтээл ном зохиолыг дэлгэн тавьжээ. Амралтын өдрүүдэд  түүний үзэсгэлэнг олон хүн үзэж сонирхсон байна. Мөн ойн хүрээнд "Миний мэдэх Очирбатын Дашбалбар" эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд зохион байгуулжээ. 


Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top