“Гэрээт” ажилчнаас Солонгосын хөгжмийн ертөнцөд хөл тавьсан Монгол залуу

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 29

Хилийн чанадыг зорьсон ч эх орныхоо нэрийг гаргаж яваа олон залуус бий. Үүний тод жишээ бол, бие даан дуулсан “At the And of the world” /Ертөнцийн хязгаарт/-т дуу нь Өмнөд Солонгосын хөгжмийн хит парадын шилдэг наймд багтаж цахим ертөнцийг шуугиулаад байгаа Сэргэлэнгийн Гантогоо юм. Тэрээр МУБИС-ыг газар зүй, заах аргазүйн багш мэргэжлээр дүүргэсэн ч дүү нартаа сургалтын төлбөрт нь мөнгө нэмэрлэх зорилгоор БНСУ-ыг зорьсон гэдэг. Долоон жилийн хугацаанд алх хадаас барихаас авахуулаад гоймонгийн үйлдвэр, махны үйлдвэр гээд “Хар” ажил хийх үедээ шантрах үе байсан ч дуу дуулж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэдэг байсан гэнэ. Улмаар гэрээний хугацаа нь дуусч, багын мөрөөдлөө даган “Монтант” хэмээх найрал дууны хамтлагт шалгуулж тэнцсэнээр урлагийн гараа нь эхэлжээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.95.72) 2017 оны 11 сарын 10

Vneheer mundag zaluu shuu Olon zaluus vlger duurailal avaasai

0  |  0
Nort Korea(78.169.7.42) 2017 оны 10 сарын 29

mundag

0  |  0
naran(66.181.160.126) 2017 оны 10 сарын 29

Manai mongolchuud yamar ch ajild manlailagch baidag dhuu dee. Bayar hurgey GANTOGOOdoo

0  |  0
Top