“Нийслэл–378 жил”Хүндэтгэлийн тоглолт боллоо

2017 оны 10 сарын 30

Нийслэлийн хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Нийслэл–378 жил” мэргэжлийн урлагийн байгууллагуудынхүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо.

Хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар нээж үг хэллээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулсан“Нийслэл–378 жил” мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээнд нийслэл хотын үе үеийн удирдлага ахмад буурлууд хүрэлцэн ирсэн бөгөөдэнэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдоос ирүүлсэн баярын илгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал хотын даргад гардуулан өглөө.

 

Жил бүр нийслэлийн өдрөөр уламжлал болгон хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн хүндэт доноруудаа нийслэлийн удирдлагууд шагналаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top