”Монгол сонгодог 3” тоглолт ирэх сарын 10, 11-нд болно

2017 оны 10 сарын 30

 

МУГЖ дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог 3” тоглолтоо ирэх сард толилуулах гэж байна.

Тэрбээр анхны бие даасан “Монгол сонгодог” тоглолтоо 2011 онд, дараагийн  тоглолтоо 2015 онд олон түмэндээ өргөн барьжээ. 

Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажилладаг тэрбээр энэ жил Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож,  “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон .

Энэ уралдаанд оролцохдоо Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулж, дэлхийн сонорт хүргэсэн юм.

МУГЖ Г.Ариунбаатарын "Монгол сонгодог 3" тоглолтын тасалбарыг ticket.mn цахим хуудаснаас худалдан авах боломжтой. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Мюзик” төслийг хэрэгжүүлж буй "Монгол контент" ХХК  ажиллаж байна.


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top