Дэлхийн болон “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмүүдийг толилуулна

2017 оны 10 сарын 31

 

Улсын филармони 45 жилийн ойн хүрээнд Дэлхийн болон “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концертыг 11 дугаар сарын 17,18-нд Улсын Филармонийн тоглолтын танхимд тоглох гэж байна. Концерт нийт хоёр хэсгээс бүрдэх ба 1-р хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийг толилуулах бол 2-р хэсэгт “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмүүд тоглогдох юм. Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга Удирдаач Д.Нямдаш, Д.Түвшинсайхан Б.Батбаатар нар оролцох юм.

“Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичсэн бөгөөд зөвхөн тус кинонд зориулан өөр өөрийн онцлог бүхий 10 өөр хөгжмийн бүтээл бичжээ.

Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касаар болон  https://www.ticket.mn/event/337/сайтаар худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top