Калифорниад Олон улсын Азийн кино фестиваль болж байна. Энэхүү арга хэмжээгээр америкчууд Зүүний шинэ уран бүтээлүүдтэй танилцдаг юм. Фестивалийн хүндэт зочноор Анжелина Жоли уригджээ. Жүжигчин бүсгүй тод өнгийн даашинзтай, үс засалт, нүүр будалт нь энгийн байсан нь тун сайхан харагдаж байжээ. Жоли арга хэмжээн дээр ганцаараа ирээгүй гэнэ. Тэрбээр Камбожийн тухай кино хийхэд нь тусалсан Лун Ангийн хамт ирсэн байна. Энэ бүсгүйн дурдатгалаар хийсэн кино нь Азийн киноны фестивалийн үеэр ч өндөр үнэлгээ авчээ. Шилдэг жүжигчний шагналыг тус киноны гол дүрийг бүтээсэн Камбожийн жүжигчин хүртсэн байна.
Камбожид болсон эмгэнэлт явдлын талаар кино бүтээх санааг Жолид том хүү нь өгчээ. Мэдокс хүүг Камбожоос үрчилж авсан билээ. Хүү Лун Ангийн номыг уншаад ихэд шаналж, болсон явдлын тухай кино бүтээхийг ээжээсээ хүсчээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан харагдаж бн.