Б.Ялгуун дэлхийн алдарт “IMG MODELS” агентлагтай гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 07

Сүүлийн үед Европ, Азийн орнуудад шинэ содон ази төрх илүү сонирхох болсныг бид мэднэ. Энэ байдал нь Монголоос Хонг Конг, Сингапурт карьер хийж буй моделиудад боломж олгодог билээ. Одоо 20 настай загвар өмсөгч Б.Ялгуун нэг жилийн өмнөөс Сингапурт <<3m Models>> агентлагт харьяалагдан ажиллаж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Б.Ялгуун Япон, Тайланд, Индонези, Хонг Конг-д 2-3 сараар гэрээтэй ажиллан өөрийн туршлагаа зузаатгаж байна. Тэрбээр Сингапурт болсон “Chanel”-ын тайзан дээр алхаж, Индонезийн Elle, Harper’s Bazaar, Cosmopolitan зэрэг сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож байсан. Энэ удаа харин “IMG MODELS” агентлагтай гэрээ байгуулж дэлхийн тайзнаа алхахаар болжээ. Ингэснээр Б.Ялгуун Kate Moss, Gigi Hadid, Gisele Bundchen, Miranda Kerr, Karlie Kloss нартай мөр зэрэгцэн алхах юм.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top