Тун өвөрмөц нэрээр Монгол хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирэн олон сайхан уран бүтээлээр фенүүдээ баясгаж явсан "Гурван бүдүүн" хамтлагийнхан тарсан үнэн бололтой.
Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард тус хамтлагийн ахлагч Учка буюу Б.Учрахбаяр өөрийн цахим хуудаснаа “Бидэн гурав хамтлагийнхаа сүүлчийн гэж хэлж болох хамгийн урт холын аялалаа хийгээд ирлээ. 13 жилийг “Гурван бүдүүн” гэдэг нэрэн дор урлагийн их буян заяагаар олон улс, орноор явж, сайхан хүмүүстэй уулзаж, олон адал явдал, мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрүүлсэн хамтлагийнхандаа аз жаргал хүсье” хэмээсэн нь ийнхүү тус хамтлаг тарж байгаа юу гэх таамгийг төрүүлж байсан юм.
Тэгвэл тэд үүнээс хойш хамтдаа уран бүтээл хийлгүй тус тусын замаа хөөсөн гэж хэлж болно. Тодруулбал тус хамтлагийн дуучин А.Мөнгөншагай "Гуч хүрсэн бүсгүй" хэмээх анхны уран бүтээлээрээ нэлээд сонсогч фенүүдтэй болоод байгаа юм.
Түүний араас төд удалгүй Эрдэнэ, Учка хоёр "Хөвсгөр бүсгүй" уран бүтээлээ гаргаж мөн залуусын дуртай дууны нэг болоод буй. Ийн "гурван бүдүүн"-ий залуус тус тусын зам мөрөө хөөхөөр нэгэнт шийджээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 1 )
тараад зайлаасай