”Монгол Улсын Филарамони 45” баярын концерт болно

2017 оны 12 сарын 12

Монголын хөгжмийн урлагийн хамгийн том байгууллага болох Монгол Улсын Филарамони 1972 онд анх байгуулагдсан билээ. Концертийн байгууллагуудыг төвлөрүүлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор байгуулагдсан тус байгууллага энэ жил 45 дахь жилийхээ ойтой золгож байгаа бөгөөд бүрэлдэхүүндээ Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид нийлээд 160 гаруй уран бүтээлчидтэй ажээ.

Тэд 45 жилийнхээ ойн баярын концертоо энэ сарын 15 ны өдөрийн 17цагт  Соёлын Төв Өргөөнд зохион байгуулахаар болжээ. 

Өөр өөр төрөл жанр , дуугаралт бүхий мэргэжлийн 180 гаруй уран бүтээлчид нэг дор цугларах тус тоглолтод : Улсын Филарамонийн Симфони найрал хөгжим Удирдаач Д.Дашням /СТА/, Б.Батбаатар /СТА/, Баянмонгол жазз найрал хөгжим Удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, Б.Нямдорж /МУУГЗ/, Саруул-Од /СТА/ , Морин хуурын чуулга Удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, Н.Жигжиддорж /СТА/ Улсын Филарамонийн гоцлол дуучин С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, Б.Мөнхбаатар /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү нар оролцох бөгөөд урилгаар : ДБЭТ-ын дуучин С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг, Б.Энхнаран, "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцож нэгэн үдшийг гайхалтөй өнгөрүүлж өөрсдийн ая дуугаа өргөх ажээ. 

Та бүхэн  тоглолтын тасалбарыг Улсын Филарамонийн билетийн кассаар болон онлайн худалдаа www.ticket.mn сайтаас захиалан авах боломжтой бөгөөд Unitel-ийн  хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top