Ховд аймгийн хөөмийч, туульч, “Хөлгөн туульс” төвийн тэргүүн Э.Баатаржав 2017 он гарсантай зэрэгцэн АНУ-д болсон Дэлхийн ардын урлагийн 30-р наадамд оролцож, “Гранпри” шагналыг эх орондоо авчирчээ. Ховд аймгийн Дуут сумын Босгын эх гэдэг газар мэндэлсэн түүний бага нас их туульч С.Чойсүрэн, Б.Уртнасан, Б.Авирмэд, цуурч Ц.Авирмэд, З.Ядмаа, П.Наранцогт, Ж.Эрдэнэцогт нарын дунд өнгөрчээ. Түүний аав, өвөг эцэг нь мөн туульч юм. Тууль, цуур, хөөмэй гурав хүйн холбоотой. Алтайн хөх уулсын цэнхэр суунаг татсан хөндийд товшуур хөгжмийн аялгуу дуурсаж, тууль хайлахад лус савдгууд нүүдэлчдийн хотноо айлчлан ирдэг гэдэг. Судлаач эрдэмтэд ч энэ л сүрлэг уулсаар нутаглагч нүүдэлчдийн дунд тууль үүссэн гэж үздэг. Монгол ардын аман билгийн нэн эртний терөл хэлбэрийн нэг Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО- гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэн тунхагласан билээ.
2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/
Сэтгэгдэл ( 0 )