Иргэдэд зориулсан “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын үйл ажиллагааг энэ сарын 31-ний 21:00-01:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
Тус үйл ажиллагааны урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн ажиллаж, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа юм. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлнэ.
Мөн үеэр талбайд халуун ундаа зууш, шинэ жилийн баярын худалдаа үйлчилгээ гарч, Нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт 01 дүгээр сарын 01 ний 02 цаг хүртэл үйлчлэх аж.
Баяраар Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, зэрэг байгууллагууд ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )