Х.Баттулгыг хоёр ч зураач хадаасаар ”сийчжээ”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 03

Шинэ жилийн баярын нэгэн цэнгүүний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөг зургийн дуудлага худалдаа болжээ. Баян-Өлгий аймгийн залуу зураач А.Хайратын бүтээсэн уг хөрөг таван сая төгрөгөөр зарагдсан байна.

Орчин үеийн урсгал чиглэлүүдийн нэг стринг арт стилээр хийгдсэн уг бүтээлийг урлаж дуусгахад арав хоногийн хугацаа зарцуулсан гэнэ. Тэрбээр зөвхөн хадаас, оёдлын утсыг ашиглан урладаг тус чиглэлээр "Абай", "Казахын баатар", "Хүлэг морь" зэрэг бүтээл урлаж байжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөг нь 90х70 см-ийн хэмжээтэй бөгөөд 1200 ширхэг хадаас, 750 м орчим утас зарцуулсан байна.


Харин түүнээс өмнө Киргизстаны зураач, уран бүтээлч Азамат Жаналиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хөргийг урлаж, өөрт нь бэлэглэсэн билээ. А.Хайрат түүнээс санаа авч уг бүтээлээ туурвисан аж. А.Жаналиев дээрх бүтээлээ Х.Баттулгад өөрийн биеэр гардуулсан бөгөөд, түүнийхээ дараа "...Би Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр миний бүтээлийг гайхшран хүлээж авсан. Хоёр орны харилцаа найрсаг байгаасай гэж бодож бэлэгшээж бүтээлээ гардууллаа. Миний бүтээл долоо хоногийн хугацаанд бүтсэн." хэмээн ярьжээ. Харин Ерөнхийлөгч уг бүтээлийн хариуд Монголын дээд амжилтын ном болон дайчны хүрэл цутгамал бэлэглэжээ. Азамат Жаналиев нь түүхэн болон, орчин үеийн дэлхийн гарамгай удирдагч нарын хөргийг өвөрмөц аргаар бүтээдгээрээ алдартай юм.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.171) 2018 оны 01 сарын 04

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top