Дэлхийн 48 орны 503 кино уран бүтээлчид оролцсон Мумбайн олон улсын кино наадамд Монгол Улсаас “Элэг нэгтэн” уран сайхны кино өрсөлдсөн юм. Тус кино нь шилдэг долоон киноны нэгээр шалгарч, “Шилдэг гадаадын найруулагч” номинацийн эзнээр СТА, найруулагч Ш.Доржсүрэн тодорчээ. Тус шагнал нь гадаадын кино наадмаас хүртэж буй дөрөв дэх шагнал гэнэ. Найруулагч Ш.Доржсүрэн тодорхой шалтгааны улмаас Энэтхэг явж чадаагүй бөгөөд уг шагналыг түүний гэргий А.Мөнгөнзул гардан авсан байна. Дашрамд сонирхуулахад уран бүтээлийн хамтрагч, гэр бүлийн хосууд маань нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Тэд хамгийн сүүлд орон гэргүй Цэцгээ эмээг гэртэй болгож, Эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалах төв эмнэлэгт хэвтэж буй 50 нярай болон тэдгээрийн эцэг эхийг баярлуулсан байна.
2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/
Сэтгэгдэл ( 1 )
ehner n sain jujigchin nshuu