О.Одгэрэл: Үйлдлээ хяна, үйлдэл чинь зуршил болно. Зуршлаа хяна, зуршил чинь хувь заяа болно

2018 оны 01 сарын 04

Зургаан найруулагч үйлийн үр сэдвээр тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэг цогц бүтээл дор нэгдсэн билээ. 

Тун удахгүй дэлгэцнээ гарах тус төсөлд найруулагч Ч.Батбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нар нэгдсэн  бөгөөд тэд киноны төрөл бүрийн жанруудаас сугалж бүтээлээ туурвисан юм.

Тэгвэл үйлийн үр гэж юу вэ? Үнэхээр байдаг уу? Шашин шүтлэгт энэ талаар хэрхэн зааж сургадаг вэ?

Энэ сэдвээр уншигч танд ойлголт өгөх зорилгоор Монгол дахь Буддын, Христосын, Исламын, Бөөгийн шашны төлөөллүүдээс ярилцлага авснаа цувралаар хүргэж байна. Энэ удаад Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн тэргүүн О.Одгэрэлтэй ярилцлаа.

Монголчууд бид өөрсдөө үйлийн үр гэдгийг хаашаа ч зайлж болдоггүй, хүссэн хүсээгүй дээрээс бууж орж ирдэг гэж ярьдаг. Энэ сургаал хүн болгон ойлгож болохуйц их энгийн.

Бодлоо хяна, бодол чинь  үг болно. 
Үгээ хяна, үг чинь үйлдэл болно. 
Үйлдлээ хяна,  үйлдэл чинь зуршил болно. 
Зуршлаа хяна, зуршил чинь хувь заяа чинь болно. Бүгд гинжин хэлхээтэй.

Үйлийн үр бидний сонголтын үр дүн юм.

Бидний үйлдэл заавал ямар нэгэн үр дагавар авчирч  байдаг. Зөв, буруу гэсэн хоёр янзын үйлдэл байна. Зөв буруу үйлдлийн өмнө бидэнд аль нэгийг нь сонгох сонголт гарч ирдэг. Аль нэгийг нь сонгосны дараа тэр сонголтын үр дагаврыг бид сонгох эрхгүй. 

Бид хүүхдэдээ битгий худал хэл, хулгай хий, битгий муу хүнтэй нөхөрлө, шалиг завхай үйлд бүү оролц гэж зааж сургадаг. 

Жишээ нь, бүгд л наргидаг юм чинь гээд архи уучихвал уусны дараах үр дагаврыг бид сонгох боломжгүй. Үйлийн үр зайлдаггүй зүйл биш бидний сонголтын үр дүн юм.

Манай сүмийн сургаальд эдэлж хэрэглэж болдоггүй таван зүйл байдаг:

  • цай
  • кофе
  • архи
  • тамхи
  • мансууруулах бодис.

Энэ таван зүйл хүнийг өөртөө донтуулдаг.  Донтсон хүн донтолтынхоо зүйлээр хангахын тулд ямар ч үйлдэл хийж болдог. Архичин хүн худлаа хэлж мөнгө аваад архи авч уух жишээтэй. Хар тамхины төлөө ч ямар ч үйлдэл хийхэд бэлэн.

Тэгвэл яагаад цай, кофе вэ? Хөгшчүүл цай холдоод толгой өвдлөө гэдэг. Гэтэл манай сургаальд хүн чөлөөтэй шүтэж бишрэх, чөлөөтэй үйлдэхийн тулд ямар нэг зүйлээс хараат байх ёсгүй гэж үздэг.

Тэгэхээр бид ямар нэг зүйлээс хараат л бол миний үйлдэл хараат руугаа чиглэсэн үйлдэл болж хувираад байна. Өөрөөр хэлбэл донтолт хүнд сонголт өгдөггүй. Тэрнээс биш би зүв зүгээр байж байтал ямар нэг үйлийн үр бууж ирнэ гэдэг ойлголт учир дутагдалтай.

Гэхдээ энэ зөвхөн миний сонголтоос биш бусад хүний сонголтоос шалтгаалаад надад нөлөө үзүүлэх магадлалтай. 

Жишээ нь, чи зөв сонголт хийгээд байлаа гэж бодъё. Гэтэл нөхөр чинь ямар нэгэн байдлаар ууртай орж ирээд чамд нөлөөлнө. Тэгж уурласан нь чамаас хамаараагүй. Нөхөр чамд нөлөөлөх нь чиний сонголт биш байсан ч чамд нөлөөлнө гэдэг үйлийн үр гэж хэлэх хэцүү. Бид нийгэмд  амьдарч байгаа учраас маш олон хүний хоорондын сонголтуудаас шалтгаалаад бидний амьдралд нөлөө орж ирдэг. 

Харин нөхөр ууртай орж ирэхэд чиний өмнө сонголт гарч ирнэ. "Хөөрхийдөө,  нөхөр маань өнөөдөр ажил нь хүнд байсан, дарга нь загнасан, бие нь өвдсөнөөс болоод ууртай байгаа байх. Тийм учраас би нөхрөө хайрлая" гэж болно. Энэ бас сонголт. "Энэ нэг ядаргаатай юм намайг загнадаг" гэхийн оронд хайрлавал нөхрийн үйлдэл өөрчлөгдөх магадлалтай.

Библийн 1-р коринтийн 10:13-т: 

Чамтай тохиолдож байгаа юм болгон байдаг л зүйл.  Хэнд ч тохиолдоогүй зүйл гэнэт ганцхан чам дээр л бууж ирнэ гэж байхгүй.  Гэхдээ бурхан итгэмжит. Бид бурханд итгэж болно. Бурхан энэ сорилтын хажуугаар гарах арга замыг ч өгдөг. Энэ дэлхий бол сорилтын дэлхий. Биднийг сургаалийн дагуу амьдрах нь уу, үгүй юу гэдгийг сорьдог буюу бид тэр сорилтуудаас зугатах арга зам байхгүй. Сорилтуудыг сонголтоор яаж давах вэ гэдэг их чухал. Бидэнд сонголт байна. Сонголтоо зөв хийх хэрэгтэй. 

Хүн багаасаа л аль нь зөв, аль нь муу вэ гэдгийг ялгадаг. Ялгадаг мөртлөө яав л гэж гээд буруу үйл хийж, сонголтоо буруу хийдэг. 

Хувь хүн өөрийгөө ямар хүн бэ гэдгээ мэдэхийн тулд ганцаараа байхдаа яаж үйлдэх вэ гэдэг чухал. Намайг чи харж байх үед би нэг үйлдэл хийж, чамайг байхгүй ганцаараа байх үедээ яг тэр нөхцөлд өөр үйлдэл хийх магадлалтай. 

-Эцэг эхийн үйлийн үр хүүхдэд ирэх үү?

-Эцэг эх нь тааруу  сонголт хийгээд муу амьдарсан бол тэрнээс шалтгаалаад хүүхдийн хувь заяа шийдэгдэх магадлалтай. Буруу сонголт хийчихээд түүний үр дагавраас зугтах боломжтой юу. Хүн буруу сонголт хийсэн ч залбираад, гэм нүглээ наманчлах үед бидний дээр Христийн цагаатгалын хүч нөлөөлөх буюу бидний алдаа засагдах магадлалтай. Тийм учраас Есүс Христийг бид аврагч гэдэг. Буруу үйлдэл хийчихсэн бол яаж засахаа түрүүлж бод.

Чи хүүхдэдээ заа! Заахгүй бол дэлхий заана. Энэ буруу, энэ зөв гэж хүүхдэдээ заахгүй бол сургууль, цэцэрлэгт байхад нь ангийнхан нь заана, гудамжинд явахад хүмүүс заана. Муу хүнтэй таараад хүүхдэд чинь муу юм заавал муу зам руу орох магадлалтай.

-Хүн муу үйлдэл хийхгүй ч дотроо муу юм бодоод байвал яах вэ?

-Хүн юу тарина түүнийгээ хураана. Тарьсан үр чинь үржиж ирнэ. Муу зүйл бодож, хүсээд, айгаад байдаг. Жишээ нь, хүмүүс бид өдөр тутамдаа би ингэчихвий, тэр маань ингэчихвий гэж алхам тутамдаа боддог. Гэхдээ ургацын хуулиар зөвийг бодоод явбал бодлоороо зөвийг тарьж явдаг. Айгаад л байвал айдас чинь тан дээр бууна.

Уншигч танд Исламын шашны төлөөлөл, Монголын Мусульманы нийгэмлэгийн захирал Х.Батырбекийн ярилцлагыг маргааш хүргэх болно.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
albaker(93.65.89.201) 2018 оны 01 сарын 05

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

0  |  0
Зочин(27.123.214.105) 2018 оны 01 сарын 04

Одгэрэл гэж худалч, архичин, хуухзмсэг хун муур багшийн дурээр, ичихгуй ажиллаж суух юм даа.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 04

za bitgii balair tanai sym bidend yamar hamaatai um be, mongoliin um bish. tolgoi ni eryyl bol hyn bolgon hyneer zaalgahgui, ter tusmaa gadnii shashinaar,,,

0  |  0
Top